Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв
2013-06-15
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв
.expandedNode>div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode>div{ display:none; } .rslides li { display: list-item !important; } Байршил:  Сонгино хайрхан дүүрэг. 1-р хороо. Орбит   Станцын үүсэл, хөгжил 1934 он “Радио долгион хүлээн авах станц” нэртэйгээр  4 антенн, 2 хүлээн авагчтай анх байгуулагдсан. Тухайн үедээ одоогийнхоор Хан-Уул дүүрэгт цагаан хаалганы орчим байранд байсан байна. 1960 он 1959 онд  СнЗ-ийн 499-р тогтоолоор тус станцыг Улсын Радио Төвийн бүрэлдэхүүнд оруулан шинээр зохион байгуулж, ЗХУ-ын тусламжтайгаар шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөн тоногложээ. Энэ үеэс одоогийн байрлалд  буюу Сонгино хайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Орбитод, станцын байр болон антенны төхөөрөмжийг барьж байгуулсан байна. 1992 он  МРТХЭГ-ын харьяанд “Техникийн Хянах алба” болон өөрчлөгдөж радио телевизийн станц, харилцааны станц болон радио долгионы хяналтыг хийж байв. 1997 он  Дэд Бүтцийн улсын хяналтын алба /Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл/-ны харьяанд шилжив. 2002 он  ХХЗХороо байгуулагдахад бүрэлдэхүүнд нь шилжив. 2009 он  ХХЗХ нь Дэлхийн банктай хамтран Радио долгион хяналтын системийг нэвтрүүлж, Израйль улсын Тадиран компанийн тоног төхөөрөмжөөр тоноглов. 2014 он  БНСУ нь буцалтгүй тусламжаар Радио долгион хяналтын болон чиглэл хайгч суурин станцын тоног төхөөрөмжийг бэлэглэв.             ХХЗХ нь өөрийн хөрөнгөөр зөөврийн хяналтын болон чиглэл хайгч станцыг нэмж авав. Радио долгион хянах станц нь 2002 онд, Харилцаа холбооны зохицуулах хорооны харъяанд шилжиж ирсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хороо “радио долгион хянах станц”ыг өргөтгөх, шинэчлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирлээ. 2002-2004 он: Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу “Радио долгион хянах станц”-ийн хуучин хийгдэж байсан хяналтын үндсэн үүрэг, функцийг шинэчлэн зөвхөн хяналт тавьдаг байдлыг хэмжилт болон хяналтын үүрэгтэй болгон шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хяналтын инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлуудыг эхлүүлсэн юм. 2005-2008 он: Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр, хэмжилт болон хяналтанд ашиглаж буйтоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчлэх, зөөврийн болон бага оврын хэмжилтийн төхөөрөмжөөр хангах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх зэрэг хяналтын бааз суурийг бэхжүүлэх арга хэмжээг авч ажилласан юм. 2009-2010 он: Дэлхийн банкны дэмжлэг, ХХЗХны хамтарсан санхүүжилтээр “Радио долгион хянах станц”-ыг шинэчлэх төсөл боловсруулан хэрэгжүүлж, хяналтын тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилсэн ба олон улсын түвшинд хүрсэн суурин хяналтын станц, явуулын хяналтын станц, зөөврийн хяналтын гэсэн 3 төрлийн хяналтын станцтай болсноор анх удаа, Монгол улсад радио долгион ашиглан ажиллаж буй бүх тоног төхөөрөмжийг хянах чадавхийг техник технологи, боловсон хүчний хувьд бүрдүүлсэн. Төслийн хүрээнд хяналтын инженер, техникийн ажилтнуудыг Израиль улсад шинэ техникийн ашиглалт үйлчилгээний үйлдвэрлэлийн дадлага, сургалтанд хамруулсан. 2011-2012 он: “Үндэсний спектрийн менежментийг боловсронгуй болгох” төслийг Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн ба төслийн үр дүнд радио долгионы хуваарилалт, бүртгэл, олголт, хяналтын үйл ажиллагаа бүрэн олон улсын түвшинд хүрэх юм. Мөн хугацаанд инженер техникийн ажилтнуудыг жил бүр гадаад дотоодын сургалтанд хамруулан ажиллаж байна. Үйл ажиллагаа Бүтэц, зохион байгуулалт Үндсэн үйл ажиллагаа: Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох  хэмжилтийг хийх Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон  интермодуляцын шалтгааныг тогтоох Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох Бүх  төрлийн нэврүүлэгчийн техникийн үзүүлэлтэнд хяналт тавих Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх Сувгийн эзлэмжийг тодорхойлох Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг   шалгах   Хяналт, шалгалтын ажлыг явуулж буй хэлбэр Үндсэн ажил  үүргийн хүрээнд Төлөвлөгөөт ажлын хүрээнд Төлөвлөгөөт бус хяналтын хүрээнд Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын дагуу Тоног төхөөрөмж 1960 онд үүсгэн байгуулагдсан долгион хүлээн авах станцын тоног төхөөрөмжүүд 2009 онд шинээр суурилуулсан суурин, хөдөлгөөнт, зөөврийн  долгион хянах станцын тоног төхөөрөмжүүд Суурин станц (FMS)                        Давтамжийн хязгаар: 300kHz – 3GHz, Хяналт хийх Чиглэл хайх Зурвас эзлэмж Дохионы хэмжилт, Хөдөлгөөнт станц (MMS) Давтамжийн хязгаар: 20MHz - 26.5GHz, Хяналт хийх Чиглэл хайх Зурвас эзлэмж Дохионы хэмжилт, Зөөврийн станц (PMS)                                                       Давтамжийн хязгаар: 20MHz – 26GHz, Гараар чиглэл хайх Оронгийн хүчлэг хэмжих Зурвасын хэмжилт 2014 онд БНСУлсын тусламжаар шинээр суурилуулсан зөөврийн  (TMDFS) долгион хянах станцын тоног төхөөрөмжүүд Улаанбаатар хот дахь хяналтын болон чиглэл хайх станцуудын байршил          Радио давтамжийн харилцан нөлөөлөл Радио давтамжийн нөлөөөлөл (радио давтамжийн интерференц буюу RFI гэж нэрлэдэг) гэдэг нь цахилгаан соронзон индукц, эсвэл гадаад эх үүсвэрээс ялгарсан цахилгаан соронзон цацрагийн аль нэг нь радио долгион ашигладаг тоног төхөөрөмжид (телевизор, ФМ радио хүлээн авагч, гар утас болон харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт) нөлөөлөх саад юм. Уг саад нь радио тоног төхөөрөмжид ирэх мэдээллийг тасалдуулах, хаалт болох, эсвэл доройтуулах буюу тухайн хүлээн авах тоног төхөөрөмжийн идэвхитэй үйл ажиллагааг хязгаарладаг нөлөө юм. Энэ нөлөө нь мэдээлэл агуулсан өгөгдлийн бага алдагдлаас нийт өгөгдлиййн алдагдал хүртэл үйлчилж болно. Нөлөөллийн эх үүсвэр нь цахилгаан гүйдлийн шилжилтийн огцом өөрчлөлттэй цахилгаан төхөөрөмж эсвэл байгалийн хүчин зүйлс болох нар болон аянга цахилгаан гэх мэт ямарч зүйл байж болно. Радио давтамжийн нөлөөлөл нь цахим дайны хэлбэрээр санаатайгаар, эсвэл санаандгүй хэлбэрээр илэрсэн алдаатай цацаргалтын улмаас тохиолдож болно. Жишээ нь интермодуляцийн үзэгдэл гэх мэт. Радио давтамжийн нөлөөлөл нь ихэвчлэн хот суурин газарт ФМ радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, үүрэн холбоо, гар утасны хүлээн авалтад болон мэргэжлийн зориулалттай харилцаа холбооны станцуудад ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүд нь (интернэтийн утасгүй роүтер, гэрийн нөхцөлд ашиглагддаг утасгүй телефон аппарат, машиний MP тоглуулагч, бусад төрлийн утасгүй болон bluetooth холболттой гэр ахуйн төхөөрөмж гэх мэт) харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдэд нөлөөлөл үзүүлхээс гадна өөр хоорондоо нөлөөлөл үзүүлдэг байна. Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт, шалгалт Радио долгион хяналтын төвийн 2014 оны 11 дүгээр сарын хяналт, шалгалтын мэдээ Радио долгион хяналтын төвийн 2014 оны 9-р сарын хяналт, шалгалтын товч мэдээ Тус хорооноос 2014 оны 2 дугаар улиралд хийсэн суурин болон явуулын хяналт шалгалтын ажлын мэдээлэл Радио долгионы харилцан нөлөөллийн талаар 2012-2013 онд ирүүлсэн гомдол, шийдвэрлэлтийн байдал РДЗХА-наас 2013 онд хөдөө орон нутагт томилолтоор ажилласан хэмжилт, шалгалтын нэгдсэн дүн Радио давтамжийн харилцан нөлөөллийн бүртгэлийн хуудас энд дарж татаж авна уу Радио долгионы харилцан нөлөөллийн талаар ирүүлсэн хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн байдал Хөдөө орон нутагт 2014 онд хийсэн радио долгионы хяналт, шалгалтын товч мэдээ Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн хэмжилт шалгалтын тухай Радио долгионы хэмжилт шалгалт Радио давтамжийн хамрах хүрээний тооцоолол Радио давтамжийн хамрах хүрээ, тооцоолол   Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хамрах хүрээний тооцоолол(инженерчлэл) хийсэн хэмжилтийн тайлан (582-686 МГц давтамжийн зурвас)   Газрын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний хамрах хүрээний тооцоолол   Төлөвлөгөөт хэмжилт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан 2016.10 Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 3 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан 2016.3 Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын радио давтамж ашиглалтын байдалд хийсэн шалгалтын тайлан 2016.09 Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан 2016.06 Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан 2016.03 Телевизийн өргөн нэвтрүүлгийн радио төхөөрөмжид хийсэн шалгалт 2016.03 Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад хэмжилт шалгалт хийсэн ажлын тайлан 2016.02 Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт, шалгалтын тайлан 2015.09 Улаанбаатар хотод суурилуулсан тоон телевизийн өргөн нэвтрүүлэгчүүдийн хэмжилт, шалгалтын тайлан   Дорноговь аймгийн замын-үүд боомтод хэмжилт шалгалт хийсэн ажлын тайлан   Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхонтуул болон Дархан-уул аймгийн Дархан суманд хийсэн шалгалтын тайлан 2015,02 Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийсэн үүрэн холбооны хэмжилтийн тайлан 2015.02 Радио давтамж ашиглалтын хэнтий, дорнод, сүхбаатар аймгуудад хийсэн шалгалтын тайлан 2014 Тоон телевизийн дахин дамжуулах станц, үүрэн холбооны сүлжээ хоорондын нөлөөллийн шалгалтын тайлан 2014 Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, албан байгууллагуудад хийсэн шалгалтын ажлын тайлан 2014 Баян-өлгий, говь-алтай, завхан, ховд, увс аймгуудын радио давтамж ашиглан харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хэмжилт шалгалтын тайлангийн танилцуулга 2013 Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн 2013 Радио долгионы цахилгаан соронзон хүний биед үзүүлэх нөлөө Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт Жи-Мобайл ХХК   Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт "Скайтел" ХХК   Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт "Эм Эм Ди Эс" ХХК   Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт "Мобиком" ХХК, "Юнител групп" ХХК,  Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 5А байрны оршин суугчид  2015 Харилцан нөлөөлөл Ди Би Эс ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу хийсэн хэмжилт харилцан нөлөөллийн шалтгалт 2016.03 Ди Би Эс ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу кабелийн телевизийн үйлчилгээнд үүссэн нөлөөлөл гомдлын дагуу Дархан-Уул аймагт ажилласан тайлан 2016.02 Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийсэн үүрэн холбооны хэмжилтийн тайлан "Скайтел ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу үүрэн холбооны 3G сүлжээнд үүссэн радио давтамжийн харилцан нөлөөлөл гомдлын дагуу ажилласан 2016.02 Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийсэн үүрэн холбооны хэмжилтийн тайлан "Мобиком корпораци ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу үүрэн холбооны 3G сүлжээнд үүссэн радио давтамжийн харилцан нөлөөлөл гомдлын дагуу ажилласан" 2016.02 Радио давтамжийн харилцан нөлөөллийн хэмжилтийн тайлан (Иргэний нисэхийн ерөнхий газар) 2016.02 Үүрэн холбооны 3G сүлжээний чанарт DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат сөргөөр нөлөөлж байна 2015.09 Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 дугаар улирал/ 2017 оны 09 сар Үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан 2016 оны 12 сар Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний чанарын хэмжилтийн тайлан 2016 оны 12 сар Дорнод Хэнтий Сүхбаатар үүрэн холбооны чанарын хэмжилт 2016 оны 10 сар Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээнүүдийн чанарын хэмжилтийн тайлан 2016 оны 01 сар Архангай, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын төв болон зам дагуу хийсэн үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан 2015 оны 12 сар Дархан-Уул аймгийн Дархан сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд хийсэн хэмжилтийн тайлан 2015 оны 11 сар Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын товч тайлан 2015 он Булган, Эрдэнэт хотуудын үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан 2015 оны 09 сар Монгол улсын үүрэн холбооны чанарын хэмжилт, шалгалтыг тогтмол хийдэг боллоо 2015 оны 09 сар Дорноговь аймаг Сайншанд, Замын-Үүд хүртэлх үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан 2015 оны 05 сар Хэнтий аймгийн үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан 2015 оны 05 сар Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан 2015 оны 07-09 сар Үүрэн холбооны 3G сүлжээний чанарт DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат сөргөөр нөлөөлж байна   Өргөн нэвтрүүлгийн чанар Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 08-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ 2017.09 Тоон өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээний хэмжилтийн тайлан 2017.01 Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 01 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ 2017.01 Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 3 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан 2016 Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ 2016.12 Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ 2016.11 Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын DVB-T2 тоон телевизийн хамрах хүрээний тайлан 2016.10 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2016 оны 01-р сарын 14-28-ны өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ 2016.01 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 12-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ 2015.12 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 11-р сарын 16-ны өдрөөс 12-р сарын 02-ны өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ 2015.11 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны хүртэл хугацаанд хийсэн суурин хяналтын товч мэдээ 2015.10 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 9-р сарын 14-ний өдрөөс 9-р сарын 24-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ 2015.09 Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 4-р сарын 24-ний өдрөөс 5-р сарын 01-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ   Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 1, 2, 3 дугаар улирлын суурин хяналтын товч мэдээ 2015 Радио долгион хяналтын төвийн 2014 оны 10 дугаар сарын хяналт, шалгалтын товч мэдээ 2014.10 Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хэмжилт шалгалтын техникийн ажлын хэсгийн шалгалтын танилцуулга   Утасгүй Wi-Fi сүлжээ Утасгүй өндөр хурдны интернэтийн 2.4 ГГЦ радио давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн дүн 2016.12 Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Утасгүй интернэтийн ашиглалтын байдалд хийсэн хэмжилтийн дүн 2016.10 Утасгүй Wifi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Чингис хаан олон улсын нисэх буудал" 2016.03 Утасгүй Wifi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Улаанбаатар синема ХХК" 2016.03 Утасгүй Wifi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Рамада Улаанбаатар ситм центр зочид буудал" 2016.03 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Их засаг их сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Монгол Улсын боловсролын их сургууль " 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Олон Улсын Улаанбаатар их сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Хүмүүнлэгийн ухааны их сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Викомнетворкс ХХК" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Шинжлэх ухаан технологийн их сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Санхүү эдийн засгийн дээд сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Монгол улсын их сургууль" 2016.01 Утасгүй WiFi сүлжээний хэмжилтийн тайлан хамрах хүрээ "Хөдөө аж ахуйн их сургууль" 2016.01