Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо 2013 оны 04-р сарын 05-ны өдрийн 18/19 тоот хамтарсан тогтоолоор “Радио, телевизээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ыг батлан гаргалаа.
Та бүхэн өөрийн телевиз, радиогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33, 39 дүгээр зүйл болон дээрх журмыг мөрдөж ажиллана уу.
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс буюу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааг эхлүүлж дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтад заасны дагуу санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
- Сонгуулийн сурталчилгааны хоног 2013.05-дугаар сарын 22-с 6 дугаар сарын 24-ны 24:00 цаг хүртэл нийт 34 хоног байна.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалтын дагуу сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт 1 цагаас илүүгүй байна.
- Тухайн нэг телевиз, радиогоор нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нийт цаг сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд 34 цагаас хэтрэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиас
Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам
Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн цаг хуваарь”
Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “ Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх болон Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн цаг хуваарь батлах тухай” 36 дугаар тогтоол
Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн
36 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
Сурталчилгааны нийт хугацаа |
Сонгуулийн сурталчилгааны нийт 34 хоногт 1 нэр дэвшигчийн 1 телевизээр явуулах сонгуулийн сурталчилгааны цагийн дээд хязгаар / 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 25 –ны 00.00 цаг хүртэл / |
||||
Сурталчилгааны 7 хоногууд |
1 дүгээр 7 хоног |
2 дүгээр 7 хоног |
3 дүгээр 7 хоног |
4 дүгээр 7 хоног |
5 дүгээр 7 хоног |
Нэр дэвшигчдийн нэр | Нийт 34 цаг | ||||
Нэр дэвшигч № 1 | 11 цаг 20 минут | ||||
Нэр дэвшигч № 2 | 11 цаг 20 минут | ||||
Нэр дэвшигч № 3 | 11 цаг 20 минут |