Хэрвээ та тусгай дугаар эзэмших эрхээ сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.
1. Хууль журам, нөхцөл шаардлагыг судлах
- Та тусгай дугаар эзэмших эрхийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
- Тусгай дугаар эзэмшигч нь дугаар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сар буюу түүнээс дээш хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.
- Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа
2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх
- Та тусгай дугаарын сунгалтын маягтыг эндээс татан авч бөглөн хугацааг сунгуулах тухай өргөдлийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.
- Хугацаа дууссан гэрээ, бүртгэлийн гэрчилгээ болон төлбөр төлсөн баримтыг хавсаргана.
Бүрдүүлсэн материалаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ. Хаягийг энд ээс харна уу.
Тусгай дугаарын хугацааг сунгах сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, имэйлээр, биеэр ирж уулзаж зөвлөгөө авч болно.
1. Тусгай дугаарын хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх
- Зохицуулах хорооны холбогдох алба нь тусгай дугаарын хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж, дүгнэн шийдвэрлэнэ.
- Тусгай дугаарын хугацааг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессежээр, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
- Тусгай дугаарын сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээний хугацааг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
- Тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй байна.
- Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан бүртгэлийн гэрчилгээ болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
- Тусгай дугаарын хугацааг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.
2. Төлбөр
Тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээ болон гэрээг дугаарын Зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн олгоно