2010 оны 11 сарын 25 өдөр | Төрийн ордон, Улаанбаатар хот |
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
30 дугаар зүйл.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн
чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
30.1.Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 200 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
30.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
30.2.1.ярианы үйлчилгээ эрхлэхэд 1 000 000 төгрөг;
30.2.2.интернэт, өгөгдөл дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 40 000-100 000 төгрөг;
30.2.3.телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 32 000-80 000 төгрөг;
30.2.4.шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг;
30.2.5.харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг;
30.2.6.дамжуулан хүргэх, нэмэлт үйлчилгээ эрхлэхэд 12 000-30 000 төгрөг.
30.3.Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
30.3.1.телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 20 000-50 000 төгрөг, аймагт 15 000-20 000 төгрөг;
30.3.2.радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 15 000-40 000 төгрөг, аймагт 6000-15 000 төгрөг;
30.3.3.кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 20 000-50 000 төгрөг, аймагт 10000-20 000 төгрөг;
30.3.4.тусгай дугаар ашигласан мэдээлэл, лавлагааны үйлчилгээ эрхлэхэд 10000-20 000 төгрөг;
30.3.5.контент агрегаторын үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг.
30.4.Бүртгэлийн гэрчилгээ олгоход 10000-20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
30.5.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10000-25 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
42 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж төлөх журам, түүнд хяналт тавих
42.1.Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.
42.2.Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ.
42.3.Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна.
42.4.Энэ хуульд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд нь заагаагүй бол энэ хуульд эдгээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана;
/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн/
42.5.Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.
/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/