Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авах
Радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авах
2013-02-17

Радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авах

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэж байгаа хуулийн этгээд, иргэнд радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглуулах зөвшөөрөл нь 2 төрөлтэй байна. Үүнд:

Тусгай зөвшөөрөл:

Хэрэв та радио долгион ашиглан нийтийн үйлчилгээ эрхлэх тохиолдолд “Радио давтамж ашиглах  тусгай зөвшөөрөл” авна. Үүний тулд дараахь материалыг бүрдүүлэн ирүүлнэ.

- Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг бүхий албан бичиг (иргэн бол өргөдөл),

- Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар (иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар),

- Радио давтамж ашиглах эрхлэхээр төлөвлөж буй vйл ажиллагааны тухай дэлгэрэнгvй танилцуулга,

- Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын тодорхойлолт (тодорхойлолт гэдэгт харилцаа холбооны чиглэлээр vйл ажиллагаа явуулахыг дэмжсэн тухай албан бичиг байна. Засаг даргын тодорхойлолт нь нэг сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн сумын; 2 ба тvvнээс дээш сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн аймгийн; нийслэлд дvvрэг харгалзахгvйгээр нийслэлийн засаг даргаас Зохицуулах Хороонд ирvvлсэн баримт бичиг байна.)

- Ашиглахаар сонирхож буй радио давтамж, радио давтамжийн зурвас,

- Радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зvйн байршил, хамрах хvрээний зураглал,

- Антенны байгууламжийн талаархи танилцуулга, ажиллах чиглэл, цагийн хуваарь, азимут

- Ашиглах техник, төхөөрөмжийн тухай, техникийн дэлгэрэнгvй vзvvлэлтvvд, тоног төхөөрөмжийн суурилуулалтын бvдvvвч зураглал,

- Радио төхөөрөмжийг баталгаажуулж эрх бvхий байгууллагаас олгосон гэрчилгээ,

- Энэхvv журмын хавсралт 1-д заасан өргөдлийн маягтыг бөглөн ирүүлнэ.

- Энэхүү өргөдлийн маягтын хавсралтыг өөрийн сонирхсон үйлчилгээний төрлийн дагуу бөглөн ирүүлнэ.

- 1.1.2 Хөдөлгөөнт холбоо

- 1.1.3 Сансрын холбоо

- 1.1.4 Өргөн нэвтрүүлэг (Телевиз, радио, FM, AM, MMDS, MUDS)

- 1.1.5 Радио релей

- 1.1.6 Интернет (WiFi, WiMax, Радио модем,)

Эрхийн бичиг:

Хэрэв та радио долгионыг байгууллагынхаа эсвэл дотоод хэрэгцээндээ ашиглах тохиолдолд “Радио давтамж ашиглах  эрхийн зөвшөөрөл” авна. Үүний тулд дараахь материалыг бүрдүүлэн ирүүлнэ.

- Эрхийн зөвшөөрөл авах өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг,

- Гэрчилгээний хуулбар(иргэн бол иргэний vнэмлэхийн хуулбар),

- Ашиглах радио төхөөрөмжийн техникийн vзvvлэлт, нэвтрүүлэгч антенн, нэвтрүүлэгчийн байгуулалтын тойм зураглал,  ашиглах давтамж, антенны чиглэл, радио давтамж ашиглах цагийн хуваарь,

- Станцын газар зvйн байршил, хамрах хvрээ

- Энэхvv журмын хавсралт 1-д заасан өргөдлийн маягтыг бөглөн ирүүлнэ.

- Энэхүү өргөдлийн маягтын хавсралтыг өөрийн сонирхсон үйлчилгээний төрлийн дагуу бөглөн ирүүлнэ.

- 1.1.1 Харилцааны богино долгионы станц