Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, хамт олон Сар шинийн баярыг угтан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад настангуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн ахмадуудад тус хорооноос сүүлийн хоёр жилийн явцад хийсэн ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар мөн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж танилцууллаа.
Уулзалтанд оролцсон Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны Яамны сайд асан Б.Баатар, Харицлаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа болон бусад ахмад холбоочид маань Хорооны залуу хойч үеийнхэндээ өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдэлээ илэрхийлж байгууллагын цаашдын ажилд амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө.