Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Сунгалт
2013-03-24

Тусгай  зөвшөөрлийн хугацаа  сунгах  тухай өргөдлийг тусгай  зөвшөөрлийн  хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө, эрхийн бичгийн хугацаа сунгах тухай өргөдлийг эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас ихгүй 21-ээс багагүй хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

  Тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт, албан бичиг
  • Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар тайлан, мэдээлэл (сунгалтын маягт)
  • Хугацаа нь дуусч байгаа тусгай зөвшөөрлийн эх хувь
  • Ирэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөлт (сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын гэх мэт