Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы ФМ радиод хийсэн 2015 оны 1 дүгээр сарын суурин хяналтын мэдээ
2015-02-04

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг 28 ФМ радио хамрагдсан байна.

Монгол улсын MNS 4909:2000 стандартын 5-д зааснаар  ФМ нэвтрүүлэгчийн үндсэн үзүүлэлтүүдэд тавих техникийн шаардлагын дагуу давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц давтамжаас хэтрэхгүй байдаг.

 

Хүснэгт 1. MNS 4909:2000 стандартын дагуу давтамжийн хазайлт

 

Хэвийн ФМ радиогийн давтамж [МГц]

Хэвийн бус ФМ радиогийн давтамж [МГц]

Үйл ажиллагаа явуулаагүй ФМ радиогийн давтамж [МГц]

2014.10.01-10.20 хүртэлх хэмжилтийн дүн.

 98.9, 100.9, 103.1, 106.6

95.1, 95.7, 96.3, 96.9, 97.5, 98.1, 98.5, 98.9, 99.3, 99.7, 100.1, 100.5, 101.7, 102.1, 102.5, 103.1, 103.6, 104, 104.5, 105.5, 106, 107, 107.5

91.1, 92.1, 92.5,  102.1, 105

 

Зөрчил дутагдал болон стандарт шаардлага хангалтын хувьд:

  • ФМ92.1 болон ФМ91.1 радио нь 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулаагүй.
  • ФМ 95.1, 95.7, 96.3, 96.9, 97.5, 98.1, 98.5, 98.9, 99.3, 99.7, 100.1, 100.5, 101.7, 102.1, 102.5, 103.1, 103.6, 104, 104.5, 105.5, 106, 107, 107.5 радио нь 1 дүгээр сарын туршид дохионы давтамжийн хазайлтын максимум утга ±75 кГц-ээс хэтэрсэн байгаа нь MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай хэт богино долгионы нэвтрүүлэгчийн техникийн шаардлага стандарт шаардлага”-ыг хангахгүй байна. Иймд нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх шаардлагатай.
  • 1 дүгээр сарын 16-ны үдээс өмнө   ФМ100.5, 1 дүгээр сарын 21-ний өдөр ФМ100.1, 1 дүгээр сарын 22-нд ФМ100.5 радиогийн нэвтрүүлэг тасарсан.
  • ФМ91.7-ийн хувьд чадлын түвшин хэвийн боловч сонсгол сул шуугиантай байгаа тул тоног төхөөрөмжид дахин тохиргоо хийх шаардлагатай байна.

Aвах арга хэмжээ:

Дээрх зөрчилтэй ажиллаж буй ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд шалгалтын дэлгэрэнгүй тайлан болон хугацаат үүрэг даалгаврыг албан тоотоор хүргүүлж ажиллав.