Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн...
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулав (Отеро ХХК-д тохирлын гэрчилгээ олгов)
2015-01-29

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Отеро” ХХК-иас ирүүлсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандартын дагуу сорилт туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэлээ. 

Баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр “Отеро ХХК -ийн VS-022 загварын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box) нь Монгол Улсын Засгийн газрын “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ашиглах боломжтой, MNS 6401:2013 стандарт шаардлагыг бүрэн хангасан тул тус хорооны дэргэдэх баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит   хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны 1 дүгээр 23-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай № А18000012 тоот тохирлын гэрчилгээ олгов. 

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийн борлуулалт болон ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Отеро” ХХК-тай 89889792 тоот утсаар холбогдож авах боломжтой юм.