Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Сунгалт
2013-03-24

Тусгай  зөвшөөрлийн хугацаа  сунгах  тухай өргөдлийг тусгай  зөвшөөрлийн  хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө, эрхийн бичгийн хугацаа сунгах тухай өргөдлийг эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас ихгүй 21-ээс багагүй хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

 Тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт, албан бичиг
  2. Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт
  3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар тайлан, мэдээлэл (сунгалтын маягтыг татаж авах Телевиз, Суваг, Радио)
  4. Хугацаа нь дуусч байгаа тусгай зөвшөөрлийн эх хувь