Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн суурин хяналтын 2014 оны 11 дүгээр сарын тайлан
2014-12-03

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны  Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд радио давтамжийн  суурин хяналтын станц ашиглан хийсэн 2014 оны 11 дүгээр сарын хэмжилтийн үр дүнг танилцуулж байна.

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад нийт 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 17 радио станц;
  • Бага хэмжээний шуугиантай – 2 радио станц /ФМ-107.5 МГц, ФМ-103.1/
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 9 радио станц / ФМ-91.1 МГц, 91.7 МГц, 92.1 МГц,  ФМ-96.3, ФМ-96.9, ФМ-97.5, 98.1 МГц,  ФМ-99.3, МГц болон ФМ-101.7, МГц/
  • Ажиллахгүй байгаа – 2 радио станц /, ФМ-92.5 МГц болон ФМ-105 МГц/

Зарим зөрчил дутагдал болон стандарт шаардлагын хувьд:

  • Хэт богино долгионы ФМ-92.1 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн хувьд чадлын түвшин хэвийн боловч сонсгол сул шуугиантай байна.
  • Хэт богино долгионы ФМ-91.7, ФМ-96.3, ФМ-96.9, ФМ-97.5, ФМ-99.3 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд дохионы давтамжийн хазайлтын максимум утга ±75 кГц-ээс хэтэрсэн байгаа нь Давтамжийн модуляцтай хэт богино долгионы нэвтрүүлэгчийн техникийн шаардлага MNS 4909:2000 стандарт шаардлагыг хангахгүй байна. Иймд нэвтрүүлэх талын тоног төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх шаардлагатай.

Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн радио давтамжийн суурин хяналтын 2014 оны 11 дүгээр сарын хэмжилтийн нэгдсэн тайланг эндээс үзнэ үү.

 

Хэмжилт хийж, тайлан гаргасан: Ц.Батхүү