Монгол улсын хэмжээнд радио долгион ашиглагчдын тоо байнга өсөн нэмэгдэхийн хирээр радио долгионы ашиглалтын байдалд Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчих асуудал ихээр гарах боллоо. Иймээс харилцан нөлөөллийг арилгах, хууль бус хэрэглээг зогсоохын тулд Улаанбаатар хотод харилцааны хэт богино долгионы радио станц худалдан борлуулалт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг бүртгэлд хамруулан бүртгэлийн гэрчилгээ олгох, хамтран ажиллах шаардлага гарч байна.
Худалдан борлуулж байгаа холбооны техник, тоног төхөөрөмж болон харилцааны хэт богино долгионы радио станцын стандарт шаардлагыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, баталгаажуулалтын тохиролын гэрчилгээ олгох талаар шаардлагатай мэдээллийг хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий уулзалт, семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус хорооны хурлын зааланд зохион байгуулах гэж байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хүрэлцэн ирнэ үү.
Энэхүү уулзалт, семинарт оролцох төлөөлөгчийн нэр, мэдээллийг info@crc.gov.mn, электрон шуудан болон 304257, 304258 дугаарын утсаар ирүүлнэ үү.