Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио долгион хяналтын төвийн 2014 оны 9-р...
Радио долгион хяналтын төвийн 2014 оны 9-р сарын хяналт, шалгалтын товч мэдээ
2014-10-19
Радио долгион хяналтын төвийн 2014 оны 9-р сарын хяналт, шалгалтын товч мэдээ Радио долгион хяналтын төвийн 2014 оны 9-р сарын хяналт, шалгалтын товч мэдээ

Энэ хугацаанд Улаанбаатар хот Дундговь, Өмнөговь аймгууд болон Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Дархан-Уул аймгийн Дархан, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Булган сумдад ажиллаа.

Хэмжилт, хяналтын явцыг дурьдвал:

Суурин хэмжилт, хяналтын хувьд:

Радио өргөн нэвтрүүлгийн суурин хяналт: Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн үйл ажиллагаа явуулдаг 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 16 радио;
  • Бага хэмжээний шуугиантай – 5 радио /ФМ96.3, ФМ101.7, ФМ103.1, ФМ104 ФМ107/
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 5 радио / ФМ99.3, ФМ102.5, ФМ102.1, ФМ106.6 болон ФМ92.1/
  • Ажиллахгүй байгаа – 3 радио станц /ФМ91.7, ФМ92.1, болон ФМ105/
  • Тархалт хангалтгүй-2 /ФМ91.1, болон ФМ92.1/ хэмжигдээд байгаа тул тархалтын хэмжилт хийлгэх шаардлагатай.

 

Та эдгээр радиогуудын 2014 оны 9-р сарын тайланг энд дарж үзнэ үү.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн суурин хяналт:

Орбит дахь Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Эм Ди Эйч Эс /MDHS/, Эм Эн Би Си /MNBC/ зэрэг олон сувгийн телевизүүд болон хиймэл дагуулын сүлжээ бүхий олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч ДДЭШ ТВ-ийн  гаралтанд хэрэглэгчийн төхөөрөмж ашиглан  телевиз, кабелийн сувгуудийн дууны төвшинг тогтоох болон ХХЗХ-ны 2011 оны 7-р тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” болон тус хорооны 2013 оны 21-р тогтоолоор батлагдсан “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сувгийн бүтцийг хянах аргачлал”-ыг баримтлан тогтмол хийдэг.

Телевиз, кабелийн сувгуудын дууны төвшинг тогтоохдоо олон сувгийн телевизүүдийн хэрэглэгчийн төхөөрөмжийн дууны төвшний хэмжээг 20, телевизорын дууны төвшний хэмжээг 50 байхад хэвийн байхаар тогтоож түүнтэй харьцуулан  хэвийн чанга, сул гэсэн үнэлгээг өгч хяналтын үр дүнг үйлчилгээ эрхлэгч тус бүрээр гаргадаг.

9-р сарын хяналтын хугацаанд:

  • Дууны төвшний хэмжилтээр MN25 телевиз болон Малчин, Like, MNC, TV10 сувгуудын дууны төвшин хяналт хийсэн 4 олон сувгийн телевизүүд дээр чанга, MN2, Үндэстэн, Сүлд сувгууд дууны төвшин багатай хэмжигдлээ.
  • ДДЭШ ТВ олон сувгийн телевиз нь тусгай зөвшөөрлөөр Улаанбаатар хотод хамрах хүрээтэй телевиз, кабелийн сувгуудыг орон даяар нэвтрүүлж ТРӨНЗЕНШ-ын 9.4-т заасан  ОСДҮЭ нь Монгол улсын нутаг дэвсгэрт орон даяар дамжуулах бол зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт орон даяар тусгай зөвшөөрөлтэй радио телевизийг дамжуулна гэснийг зөрчсөн хэвээр байна.
  • Мөн Скаймедиа нь 00-р суваг, Эм Эн Би Си 100-р сувгаараа өөрийн ОСДҮЭ-ийн сувгийн танилцуулгыг нэвтрүүлж ТРӨНЗЕНШ-ын 9.10-т заасан  ОСДҮЭ нь телевиз, кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүй бөгөөд дамжуулж байгаа суваг дундуур ямар нэг хэлбэрээр зар сурталчилгаа явуулахгүй байна гэснийг зөрчсөөр байна.
  • Хяналтын хугацаанд Сүлд ТВ, 4K KMG, Р-TV зэрэг кабелийн сувгууд шинээр туршилтын нэвтрүүлгээ Скаймедиа, ДДЭШ ТВ-үүдээр явуулж байна.
  • 9-р сарын 11-ний 13:15 цагт Оллоо ТВ, 9-р сарын 22-ны 12:55 цагт Эх орон ТВ уран сайхны киноны дундуур урсдаг зар явуулж зөрчил гаргаж байсан.
  • ДДЭШ ТВ нь  SPS-free, SPS-2 Plus, болон SPS-3 Action гэсэн ХХЗХорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүй спортын сувгуудыг нэвтрүүлсээр байна.
  • 4К KMG, UTV, Bloomberg сувгууд нь дэлгэц дээр төрөлжсөн чиглэлээ тодорхой байдлаар илэрхийлж тэмдэглэлгүй ТРӨНЗЕНШ-ын 8.3 дахь заалтыг зөрчисөөр байна. 

Явуулын болон зөөврийн хэмжилт шалгалтын хувьд:

  1. 2013 онд Монгол улс Оросын холбооны улс хооронд нийтийн хэрэглээний радио давтамж ашиглалтын талаар гэрээ байгуулсан. Энэ онд Монгол улс нь БНХАУ-тай хил орчимд нийтийн хэрэглээний радио давтамж ашиглалтын талаар гэрээ байгуулахаар зорин ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд 2014 оны 9-р сарын 18-ны өдрийн А/165 тоот тушаалын дагуу 9-р сарын 18-аас 23-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж Монгол улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн ашиглаж буй давтамжийн зурваст хэмжилт шалгалт хийхэд БНХАУ-ын зүгээс нөлөөллийн үүсгүүр илэрч байв. Харин Сайншанд хотод үүрэн холбооны сүлжээнд гадны нөлөөлөл илрээгүй болно. Мөн хугацаанд Халиун кабель ХХК-ийн эзэмшлийн 2500-2700МГц-ийн давтамжийн зурваст  хэмжилт, шалгалтыг хийхэд БНХАУ-ын талаас радио үүсгүүр нөлөөлөл үзүүлж байсныг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллаа.
  2. 2014 оны 9-р сарын 15-аас 28-ны өдрүүдэд хорооны даргын 2014 оны 9-р сарын 15-ны  өдрийн А/160 тоот тушаалын дагуу Өмнөговь, Дундговь аймгуудад уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн радио долгион ашиглалтын байдалд хэмжилт,  хяналтыг хийсэн.  Мөн хугацаанд үүрэн холбооны Скайтел ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд,  Жи-мобайл ХХК-ийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой орд газарт, Юнител группийн хүсэлтийн дагуу  Даланзадгад суманд үүрэн холбооны зурваст хэмжилтийг хийж гүйцэтгэхэд гадны радио үүсгүүр хэмжигдээгүй болно.

Тус шалгалтын товч тайланг энд дарж үзнэ үү.

  1. Хорооны даргын 2014 оны 9-р сарын 15-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Булган сумдуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах,  мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгөх зорилгоор 2014 оны 9-р сарын 15-наас 29-ний өдрүүдэд ажиллаа.

Түүнчлэн Мобиком корпорацийн радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгуулах тухай хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа дахь Мобикомын 2G сүлжээнд, Скайтел компаний радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгуулах тухай 05/2395 тоот хүсэлтийн дагуу Орхон аймгийн Жаргалант сумын Скайтелийн 2G сүлжээнд, Эрдэнэт хотын Агаарын суваг ХХК-ний 23/14 тоот радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгах хүсэлтийн дагуу тус байгууллагын MMDS үйлчилгээний давтамжийн зурваст хэмжилт шалгалтыг хийж нөлөөллийн үүсгүүрийг тогтоон холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаа.

  1. Хорооны даргын 9-р сарын 9-ний өдрийн А/155 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралт, харуул хамгаалат, худалдаа үйлчилгээ, харилцааны богино долгионы станц худалдан борлуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт, шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, холбогдох хууль, дүрэм журмыг таниулах, мэргэжил арга зүйн өгөх зорилгоор 9-р сарын 10-наас 11-р сарын 14-ний өдрүүдэд ажиллаж байна.

-9-р сарын 15-аас 30-ны өдрүүдэд шалгалтанд барилга угсралтын  14, харуул хамгаалалтын   8  хуулийн этгээд   хамрагдлаа.