Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын 14 дэх удаагийн “АНДЦХБ-ын Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт-14” (APT Policy and Regulation Forum-14) 2014 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Тайланд Улсын Паттаяа зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд Монгол Улсыг төлөөлж, тус хорооны Эрх зүй мэдээлэл, захиргааны албаны дарга Т.Наранмандах оролцов. Энэхүү чуулга уулзалтанд нийтдээ АНДЦХБ-ын гишүүн 30 гаруй орон, дагалдах гишүүн, олон улсын байгууллагын 150 гаруй зочид, төлөөлөгчид тус тус оролцлоо.
Чуулга уулзалтын нээлтэнд ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Тоурэ-ийн дүрст мэндчилгээг дэвшүүлж, тэрээр тус бүсийн чуулга уулзалт нь ОУЦХБ-ын Мэдээлэлжсэн нийгмийн өдрийн дараа болж байгаа, ОУЦХБ-аас байгууллагаас дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүсийн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, бодлого зохицуулалтын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, туршлагаа харилцан солилцох, шинэ нөхцөл байдалд зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд АНДЦХБ-ын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Яамада, Тайландын Вант Улсын Мэдээлэл, холбооны Төрийн нарийн бичгийн хатагтай Сурачай нар тус тус нээж үг хэлэв. АНДЦХБ-ын гишүүүн орнууд 14 дэх удаагаа бодлого, зохицуулалтын асуудлаар хуран чуулж, салбарын бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын чиг үүргийг шинэ орчинд нийцүүлэх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн дэмжигч хэрэгсэл болгох, нийтлэг зорилтоо тодорхойлоход томоохон алхам болно гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
АНДЦХБ-ын “Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт” нь өндөр түвшиний төлөөлөл оролцдог бөгөөд бодлого боловсруулагчид, холбогдох яам, зохицуулах байгууллагын төлөөлөгчид, олон улсын төрөлжсөн байгууллагууд, эрдмтэн, судлаачид оролцдог томоохон үйл явдал юм. Түүнчлэн тус чуулга уулзалт нь АНДЦХБ-ын 2014 оны 9 сард Бруней Улсын нийслэлд болох гишүүн орнуудын Сайд нарын хэмжээний чуулганы бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа онцлогтой болсон юм.
Тус чуулга уулзалт нь 2014 онд мэдээлэл, харилцаа холбооны бүс нутгийн бодлого, зохицуулалтын дараахь чиглэлээр нэгдсэн ба салбар хуралдаанаар холбогдох тайлан, илтгэлүүдийг авч хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын чиг үүргийг шинэ орчинд нийцүүлэх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түншлэгч болох сэдвээр 4 салбар хуралдаанаар 13 илтгэлүүд хэлэлцэн, бүс нутгийн хамтын ажиллагаа, Австрал, Тайланд, Сингапур, Малайз, Пакистан зэрэг орнуудын туршлага, тавьсан зорилт арга хэмжээний талаар илтгэл тавигдлаа (Facilitative role of policy maker and regulator: partner for development and social inclusion)
- Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хандлагууд, түүний бодлого зохицуулалтын шинэ орчинд нөлөөлөх асуудлууд, эко тоон тогтолцоог бүрдүүлэх сэдвээр 2 салбар хуралдаанаар 7 илтгэгчийн илтгэлийг хэлэлцэв (Embracing the new digital ecosystem: trends in ICT and their impacts on the next generation policy and regulation)
- Зохицуулах байгууллагын хяналтын тогтолцоо, арга хэмжээг боловсронгуй болгох, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх үеийн зохицуулалтын асуудлууд сэдвээр Тайланд, Вьетнам, Япон улсын илтгэлийг хэлэлцэв. (Regulatory enforcement: the challenges in the data driven digital world)
- Бодлого, зохицуулалтын чуулга уулзалтын байгуулсан ажлын дэд хэсгийн товч тайлан, цаашид ажиллах ажлын арга, аргачлалыг хэлэлцэн батлав (Review of Policy and Regulatory Forum Working Method);
- АНДЦХБ-ын гишүүн орнуудын мэдээлэл холбооны бодлого, зохицуулалт болон технологийн салбарын өнөөгийн төлөв, байдалд үнэлгээ өгсөн болно.
- АНДЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээлэл, холбооны сайд нарын хэмжээний уулзалтыг (Preparations for the APT Ministerial Meeting, Brunei, 10-11 September 2014) зохион байгуулах бэлтгэл арга хэмжээний асуудлаар 3 салбар хуралдаанаар хэлэлцэж, АНДЦХБ-ын Бали хөтөлбөрийн хэрэгжилт, Сайд нарын чуулга уулзалтаар хэлэлцүүлэх асуудлын боломжит асуудлыг хувилбар, Сайд нарын чуулга уулзалтын сэдэв (Theme: Safe and Secure Society through ICT)-ийг эцэслэн тохиролцов. Тус чуулга уулзалтыг зохион байгуулах АНДЦХБ-ын гишүүн орнуудаас бэлтгэлийг хангах 2 ажлын хэсэг байгуулан, ажлын төлөвлөгөө ба хуваарийн төслийг батлав.
- АНДЦХБ-ын гишүүн орнууд, дагалдах гишүүн, олон улсын байгууллагуудыг АНДЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээлэл, холбооны сайд нарын хэмжээний чуулга уулзалт (Preparations for the APT Ministerial Meeting, Brunei, 10-11 September 2014)-нд идэвхитэй оролцохыг уриалав.
- Чуулга уулзалтын үеэр 2014 оны 11 сард Мяанмар Улсад болох тус байгууллагын 13 дугаар Ерөнхий ассемблей, 38 дугаар Удирдлагын хорооны хуралдаанаар болох АНДЦХБ-ын ЕНДБ, ЕНБД-ын орлогч дарга нарын сонгуульд нэр дэвшигч нарын талаар мэдээллийг танилцуулав.
- АНДЦХБ-аас 2015 онд зохион байгуулах 15 дахь “Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт-15”-ын тов, улсыг жич тохирохоор шийдвэрлэсэн болно.
АНДЦХБ-ын Бодлого, зохицуулалтын 14 дэх удаагийн чуулга уулзалтаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтыг оновчлох, зохицуулалтын шинэ орчинд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, эдийн засгийг дэмжих, ядуурлыг бууруулах, хэрэгсэл болгох, эвсэн нэгдэх явцын үед зохицуулалтыг хэрхэн ажиллах, хяналтын тогтолцоог зохицуулалтын арга хэрэгсэл болгох, их өгөгдөл, тоон эко тогтолцоо, ухаалаг хот ба улс, интернэтэд суурилсан технологийн хөгжлийн бодлого, зохицуулалт, шинэ техник технологийн сүүлийн үеийн ололт, гадаад орнуудад нэвтрүүлж буй туршлага, хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтын талаар асуудлыг хэлэлцсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үзэж байна.
Хөтөлбөр, илтгэлүүд
№ | Сэдэв | Илтгэгч |
1 | PROGRAMME | |
2 | SUB-REGIONAL ISSUES ON POLICY AND REGULATION OF THE SOUTH ASIAN SUB-REGION |
Communications Authority of Maldives, Maldives |
3 | NEXT GENERATION REGULATIONS | Intelligent Solutions and Consultancy, Sri Lanka |
4 | CYBER SECURITY POLICY IN JAPAN | Ministry of Internal Affairs and Communications (MIC), Japan |
5 | WIRELESS SECTOR GROWTH IN HONG KONG | The Office of the Communications Authority, Hong Kong |
6 | ICT TRENDS IN ASIA PACIFIC | Ovum, Australia |
7 | PROPOSAL ON THE STRUCTURE OF THE MINISTERIAL MEETING | Secretary General |
8 | SMART THAILAND TOWARDS DIGITAL ECONOMY | Ministry of Information and Communication Technology (MICT), Thailand |
9 | OTT TRENDS AND IMPACT ON THE TELCO LANDSCAPE AND REGULATION IN CHINA REGULATION IN CHINA |
Ministry of Industry and Information Technology (MIIT), China |
10 | TREND OF SOFT-TOUCH REGULATION IN THAILAND | National Broadcasting and Telecommunications Commission (NBTC), Thailand |
11 | RIDING THE NEXT WAVE: A SMART CITY FOR SINGAPORE |
Infocomm Development Authority of Singapore (IDA), Singapore |
12 | ARRANGEMENT FOR THE APT MINISTERIAL MEETING | Authority for Info-Communications Technology Industry, Brunei Darussalam |