Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 2013 оны 5 дугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд байгаа худаг, сувагчлалаар татагдсан физик кабель болон шилэн кабелиудыг бүртгэлжүүлэх, сувагчлалын гэрээнд бүрэн хамруулах, технологийн шаардлагуудыг хангуулах, бусад үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг кабель татахад нөхцөл бололцоогоор хангах, худаг сувагчлалын ашиглалтыг сайжруулж цэгцлэх ажлыг хийж энэ ажлын хүрээнд ачаалал ихтэй төв магистрал дагуух 479 худагт ажилласан.
Дээрх ажлыг энэ онд үргэлжлүүлэхээр МХС ХХК өөрийн харилцагч байгууллагуудад 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан тоот хүргүүлж мөн Өнөөдөр сонин, Зууны мэдээ сонины 2014 оны 4 дүгээр сарын 28-ны дугаар, www.gogo.mn, www.news.mn, www.netcom.mn зэрэг веб сайтуудад мэдээлэл тавьсан бөгөөд эдгээр харилцагч нартайгаа 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр уулзалт зохион байгуулж, хийгдэх ажлын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн байна.
Энэ оны эхний ажил болох 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийх ажлын хуваарийг urban.netcom.mn веб сайтад тавигдсан ба цаашид 7 хоногт 2 удаа ажилбарууд хийгдэх бөгөөд urban.netcom.mn веб сайтаар байнга мэдээлж байна.
Иймд МХС ХХК-ийн худаг сувагчлалаар өөрийн эзэмшлийн кабельтай үйлчилгээ эрхлэгчид дээрх веб сайтаар мэдээлэл авч холбогдох арга хэмжээг авч ажиллахыг анхаарна уу.