Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй телевиз, радио өргөн нэвтрүүлгийн болон олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд 2013 онд хийгдсэн хэмжилт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал болон техникийн стандарт шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд 2014 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд тус хорооноос томилогдсон ажлын хэсэг ажиллаж, хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үйлчилгээ эрхлэгчдийн хэмжилт, хяналт шалгалтын тайланг дараах хавсралтуудад дэлгэрэнгүй үзүүлэв.
НЭГ. ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД
Тус суманд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашилах тусгай зөвшөөрлийн дагуу 4 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас хэмжилт хийх үед 3 телевиз нэвтрүүлгээ агаараар цацаж, 1 телевиз нь шилэн кабелийн холбогч коннектор гэмтсэн тул эфирээр нэвтрүүлгээ цацаагүй кабелийн телевизүүдээр нэвтрүүлгээ явуулж байв.
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайлбал, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ, тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд хөгжил боловсролын чиглэлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байдал зэргийг авч үзлээ. Дэлгэрэнгүйг хүснэгт 1-т үзүүлэв.
Хүснэгт 1
№ |
Эзэмшигчийн нэр
|
ТЗ-ийн дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын чадал, суваг, давтамжийн зурвас |
2013 онд шалгагдсан байдал |
2014 онд шалгагдсан байдал |
1 |
Аа Жи Би ХХК |
044/TV07
100 W 3-р суваг; /76-84 МГц/ |
Үйл ажиллагаа явуулаагүй. |
Шилэн кабелийн холбогч коннектор гэмтсэн тул эфирээр нэвтрүүлгээ цацаагүй. Кабелийн телевизүүдээр нэвтрүүлгээ явуулж байсан. |
033 /B/ TV 07 |
Монгол бүтээлийн эзлэх хувь 30.2% байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангаагүй. Студийн стандарт шаардлага хангалтгүй. |
|||
2 |
Лха ХХК |
052/TV02
100 W 8-р суваг; |
|
|
030 /B/ TV 05 |
Монгол бүтээл 39.6% байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй. Студийн стандарт шаардлага, тохижилт сайн байлаа. |
|||
3 |
Дархан мэдээлэл төв ХХК |
036/TV05
100 W 10-р суваг |
|
|
013 /B/ TV 04 |
Монгол бүтээл 58.5% -тай байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалттай. Зарын цаг нь 1 цагт 30 минутаар явж байсан нь нөхцөл шаардлагыг зөрчиж байв. Ажлын байр, студийн тохижилт, акустик сайтай хэдий ч студэд эфирийн хяналтын өрөө, радиогийн студи, эфир зэргийг нэг дор байрлуулсан нь стандарт шаардлагад нийцэхгүй. |
|||
4 |
Сатурн Комплекс ХХК |
168/TV54
500 W 12-р суваг |
|
|
225 /B/ TV 40 |
Монгол бүтээл 2%, өөрийн бүтээл үйлдвэрлэл байхгүй нөхцөл шаардлагын хэрэгжилт туйлын хангалтгүй. |
|||
5 |
РТУТҮГ |
250W 39,43,47,49,52, 54-р суваг |
Гаралтын дохионы түвшинг тэнцвэржүүлэх |
Зөрчил илрээгүй |
ХОЁР: РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД
Дархан-Уул аймгийн Дархан суманд нийт радио өргөн нэвтрүүлгийн 9 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээс хэмжилт шалгалтын явцад үйл ажиллагаа явуулж байсан 6, үйл ажиллагаа явуулаагүй 3 үйлчилгээ эрхлэгч байна. Дэлгэрэнгүйг хүснэгт 2-т үзүүлэв.
Хүснэгт 2
№ |
Эзэмшигчийн нэр |
ТЗ-ийн дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын чадал, давтамжийн зурвас |
2013 онд шалгагдсан байдал |
2014 онд шалгагдсан байдал |
1 |
Ауразон ХХК |
452/FM149
FM-100S нэвтрүүлэгч 23 ш 100 Вт 89.9МГц |
Зурвасын өргөнийг стандартын дагуу тохируулан ажиллуулаагүй. |
Зурвас өргөнийг тохируулаагүй интермодуляци үүсч байсан |
452/В/FM149 |
||||
2 |
Шинэ Монгол Долгион ХХК |
469/FM155
99.1 МГц; 100W |
Үйл ажиллагаа явуулаагүй |
Үйл ажиллагаагаа явуулаагүй түр зогсоосон талаарх тайлбар мэдээлэл, албан тоот ирүүлсэн. |
162/В/FM42 |
||||
3 |
Дархан мэдээлэл төв ХХК |
087/FM23
102.5 МГц; 600 W |
|
|
053/В/FM08 |
Тогтсон нэвтрүүлэг, хөтөлбөр хуваарьтай, Монгол бүтээл 46.3%, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлийн тогтсон нэвтрүүлгүүдтэй. Радиогийн студи стандарт шаардлага хангалтгүй. |
|||
4 |
Аа Жи Би Ти Виз ХХК |
500/FM165
105,0 МГц; 250 W |
|
|
048/В/FM98 |
||||
5 |
МЦХ ХК |
033/FM01
105.5 МГц - бүх аймгуудын төвд 100 W |
Хажуугийн цацаргалтыг арилгах шаардлагатай. |
|
6 |
Хос дог ХХК |
421/FM144
FM-100S нэвтрүүлэгч 1 ш 500 Вт, 106.5МГц |
|
|
075/В/FM17 |
Тогтсон нэвтрүүлэг, хөтөлбөртэй. Студийн стандарт шаардлага хангалттай. |
|||
7 |
АББО ХХК |
310 /FM107
107.1 МГц |
Үйл ажиллагаа явуулаагүй |
|
504/В/FM92 |
Тогтсон хөтөлбөр, хөтлөгчгүй, дууг өрж олон цагаар нэвтрүүлдэг. Өөрийн бүтээл үйлдвэрлэл байхгүй зэрэг нь нөхцөл шаардлагын хэрэгжилт туйлын хангалтгүй. Шалгалтаар студийг тохижуулан засвар хийж, студийн үйл ажиллагаагаа түр зогсоосон байв. |
|||
8 |
Лха ХХК |
010 /FM22
107.5 МГц; FM нэвтрүүлэх станц 1ш 300 Вт |
|
|
|
034/В/FM04 |
Тогтсон хөтөлбөр хуваарьтай, Монгол бүтээл 50%-тай нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалттай. Үйл ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр зах зээлийн судалгааг хийж 2014 онд хийх нэвтрүүлгийн төлөвлөгөөг батлан гаргаж түүнийхээ дагуу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтот нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байна. |
||
9 |
Дархан хотын олон нийтийн радио |
100W, Орхон -106 |
Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. |
Үйл ажиллагаа явуулаагүй байв. |
ГУРАВ: ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД
Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрлийн дагуу нийт 3 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүйг хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3
№ |
Эзэмшигчийн нэр |
ТЗ-ийн дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын чадал, давтамжийн зурвас |
2013 онд шалгагдсан байдал |
2014 онд шалгагдсан байдал |
1 |
Лха хөх тэнгэр ХХК |
467/MMDS64 20W 2200-2300 МГц |
2300-2407МГц давтамжийн зурвасыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан. |
Зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. 2300-2407МГц давтамжийг ашигласан хэвээр байсан. Энэ талаар тус хороонд тайлбар, мэдээлэл, радио давтамж ашиглах талаар хүсэлт ирүүлсэн. |
|
029/Б/CATV06 |
|
Тусгай зөвшөөрөлгүй “Түмний зар” нэртэй урсдаг үгэн зарын сувгийг зогсоосон. |
|
2 |
Сатурн Комплекс ХХК |
257/MMDS37 2500-2700 МГц; 20 W |
Зөрчилгүй |
Зөрчилгүй. |
368/Б/ CATV 64 |
|
|||
3 |
Ди Би Эс ХХК |
486/MMDS65
2700-2900 МГц; 50W |
Газардуулга хийгээгүй. |
Хэмжилт хийх нөхцөл боломжоор хангаагүй тул газардуулга, чадлыг шалгах боломжгүй. |
128/Б/ CATV 19 |
|
ДӨРӨВ: КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД
Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрлийн дагуу нийт 3 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүйг хүснэгт 4-т үзүүлэв.
Хүснэгт 4
№ |
Зөвшөөрлийн дугаар |
Эзэмшигчийн нэр |
Сувгийн төрөлжилт |
2014 нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал |
1 |
794/В/CH 52 |
Лха ХХК |
Кино |
Кино суваг нь төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг. Сувгийн тогтсон хөтөлбөргүй, Монгол болон өөрсдийн бүтээл үйлдвэрлэл бага байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй. |
795/В/ CH 53 |
Хөгжим |
Сувгийн төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг. Үнэ тарифыг ил тод мэдээлдэг хэдий ч сувгийн тогтсон хөтөлбөргүй, өөрсдийн бүтээл үйлдвэрлэл бараг байхгүй, зарим мессеж нь зарын шинжтэй шууд эфирт гарч байсан нь нөхцөл шаардлагыг хэрэгжилт хангалтгүй. |
||
2 |
778/В/CH36 |
Дархан мэдээлэл төв ХХК |
Хөгжим |
Сувгийн төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг. Үнэ тарифыг ил тод мэдээлдэг хэдий ч сувгийн тогтсон хөтөлбөргүй, өөрсдийн бүтээл үйлдвэрлэл бараг байхгүй, зарим мессеж нь зарын шинжтэй шууд эфирт гарч байсан нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй. |