Хэмжилтийг ICS Telecom программ хангамжийг ашиглан хийсэн бөгөөд тухайн программ нь радио давтамжийн хамрах хүрээний тооцоолол хийдэг албан ёсны лицензтэй программ юм. Уг программын тооцооллыг баталгаажуулхын тулд зөөврийн хэмжүүрийн төхөөрөмж ашиглан хэмжилт хийхэд үр дүн ижил гарсан болно. Тооцооллыг хийхдээ Монгол улсын MNS 5457:2005 стандартын дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний нэвтрүүлэх станцын үйлчилгээний хамрах хүрээний хилд цахилгаан оронгийн хүчлэгийн зөвшөөрөх хэмжээ тавдугаар цараанд 70 дБ(мкВ/м) байхаар тооцоологдсоны дагуу хийж гүйцэтгэв.
Хүснэгт 1. РТС УТҮГ-ын дахин дамжуулах станцуудын мэдээлэл
№ |
Сайтын нэрс |
Антенны өндөр далайн түвшин |
Далайн түвшнээс дээш өндөр(м) |
Сувгийн дугаар |
Станцын чадал |
1 |
Шархад |
15м |
1488 |
38-/607.25/ 43-/647.25/ 56-/751.25/ 58-/767.25/ 60-/783.25/ |
200вт |
2 |
ТЗ-361 гарам |
6м |
1335 |
42-/639.25/ 44-/655.25/ 46-/671.25/ 48, 58, 60 |
50вт |
3 |
Гачуурт |
10м |
1390 |
36-/591.25/ 38-/607.25/ 43-/647.25/ 49, 58, 60 |
200вт |
4 |
Биокомбинат |
15м |
1239 |
36, 38, 43, 56, 58, 60 |
200вт |
5 |
Бэлх |
6м |
1458 |
Z42, 38, 43, 56, 58, 60 |
100вт |
6 |
Хужирбулан |
15м |
1367 |
Z42, 38, 43, 56, 58, 60 |
100вт |
7 |
Өлзийт /Хан-уул/ |
6м |
1321 |
36, 38, 43, 56, 58, 60 |
50вт |
8 |
Баянхошуу |
10м |
1487 |
43, 52, 54, 56, 58, 60 |
500вт |
9 |
Чингэлтэй |
6м |
1945 |
43, 56, 58, 60 |
50вт |
10 |
Багахангай |
10м |
1456 |
37, 39, 49, 51, 53, 55 |
50вт |
11 |
Налайх |
12м |
1490 |
34, 36, 38, 40, 43, 49 |
500вт |
Дараах тооцооллын зургуудын доод буланд байрлах өнгө ялгасан тоонууд нь тархалтын түвшинг харуулж байна. Жишээ нь:
- 60/-72dBuV/m /dBm(сигналын түвшин хангалтгүй бүс)
- 68/ -64dBuV/m /dBm(сигналын түвшин хангалттай бүс) Үүнээс дотогшоо байгаа өнгүүд бүгд хангалттай бүсэд байна гэж ойлгоно.
- 74/ -56dBuV/m /dBm(сигналын түвшин хангалттай бүс)