Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түр хугацаагаар...
Кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түр хугацаагаар хүлээж авахгүй байхаар шийдвэрлэлээ
2014-05-08

Телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэхэд Улаанбаатар хотод нийт 17 телевиз, 84 кабелийн суваг, хөдөө орон нутагт 81 телевиз, 12 кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл олгоод байна.

Өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэт олон үйлчилгээ эрхлэгч байгаагаас үйлчилгээ эрхлэгчдийн орлогын гол эх үүсвэр болсон зар сурталчилгааны орлого нь чанартай бүтээл үйлдвэрлэхэд хүрэлцэхгүй, энэ нь салбарын зохистой хөгжилд саад болж, үзэгч олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөд хүрчбайгаа бөгөөд энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, телевизүүдийн холбооноос санал гомдол ирүүлсээр байна.

      Түүнчлэн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдлыг авч үзэхэд хангалтгүй хэвээр байгаа бөгөөд нийт олгосон кабелийн сувгийн 30 орчим хувь нь үйл ажиллагаа эхлээгүй, жигдрээгүй байна.

Өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүйн орчин, бодлогын баримтлах чиглэлийг боловсронгуй болгох, Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг МТШХХГ болон ХХЗХ-ноос зохион байгуулан олон улсын зөвлөх үйлчилгээг авч судалгаа, дүгнэлт хийн ажиллаж байгаа бөгөөд дээрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан МТШХХГ-аас ирүүлсэн мэдэгдэлд үндэслэж, кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түр хугацаанд хүлээж  авахгүй болохыг мэдэгдэжбайна.

Кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацааг тодорхой болмогц ХХЗХ-ны www.crc.gov.mn цахим хуудсаар мэдээлэх болно.