Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ISO/IEC 18092 2013 Ойрын зайн холбоо: Интерфейс ба Протокол /Near Field Communication: Interface and Protocol (NFCIP-1) стандартыг нутагшуулах ажлыг гүйцэтгэх санал авч байна. Энэ стандартыг нутагшуулах ажлыг гүйцэтгэх саналтай хувь хүн болон төслийн баг нь орчуулах, нутагшуулах хугацаа болон үнийн талаархи саналаа 2014 оны 5 дугаар сарын 20-ны дотор ХХЗХ-д ирүүлнэ үү.
Ирүүлсэн саналыг авч үзээд дараах шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:
- Ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
- тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.
Харилцах утас:304257, 304258
И-мэйл: oyungerel@crc.gov.mn, batchimeg@crc.gov.mn
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,
Улаанбаатар-14201, Монгол Улс
Вэб хаяг: http://www.crc.gov.mn/