Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн хүлээн авах хэрэглэгчийн...
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж
2014-04-23

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн 5.7.3-т “Монгол Улсад аналоги технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх” гэж заасан бөгөөд телевизийн аналоги системийг зогсоох үед газрын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүлээн авдаг хэрэглэгчид тоон телевизийн хүлээн авах төхөөрөмжтэй байх шаардлага урган гарч байна.

Иймээс хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг нийлүүлэх, түгээхтэй холбогдох зохицуулалтыг хийх, төрийн болон хувийн аж ахуй нэгжийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, чанартай, найдвартай, баталгаатай хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр хангах асуудлуудыг тодорхойлох зорилгоор “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам”–ыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү журмын дараах асуудлыг тусгасан. Үүнд:

  1. Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын эрх, үүрэг, тэдгээрийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  2. Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай зохицуулалт, стандарт, баталгаажуулалт;
  3. Журмын хяналт, хариуцлага.