Огноо:2014.02.28 | |
Уралдаант шалгаруулалтын дугаар: | ХХЗХ/ФМ/02/2014 |
Уралдаант шалгаруулалтын нэр: | Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах радио давтамжийн эрх олгох уралдаант шалгаруулалт |
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүснэгт 1-д дурьдсан нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Хүснэгт 1
|
Үйлчилгээний төрөл |
Эрхийн тоо |
Эрхийн анхны үнийн санал (төгрөг) |
1 |
ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний эрх |
1 |
15 сая |
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Уралдаант шалгаруулалтыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зарлаж байна. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.
Сонирхсон этгээд уралдаант шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Хаяг: | Харилцаа холбооны зохицуулах хороо |
Метро бизнес төв, 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13 | |
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201, Монгол улс. | |
Утас: | 304257, 304258. Факс:327720 |
Website: | www.crc.gov.mn |
E-mail: | spectrum@crc.gov.mn |