Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тоон телевизэд шилжүүлэх ажил хангагдаж байна
Тоон телевизэд шилжүүлэх ажил хангагдаж байна
2014-02-07
Тоон телевизэд шилжүүлэх ажил хангагдаж байна Тоон телевизэд шилжүүлэх ажил хангагдаж байна

Монгол Улсын Засгийн Газраас 2010 оны 275 тоот тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу МТШХХГ радио телевизийн өргөн нэвтрүүлгийг 2014 оны 7 сарын 31-ны 00 цагт орон даяар тоон технологид бүрэн шилжих зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Радио телевизийн сүлжээний газраас дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь радио станцыг тоон радиод шилжүүлжэн ажиллуулах боломжтой ХБНГУ-ын Трансрадио компаний бүтээгдэхүүн болох 150 хүртэл кВт гаргах хүчин чадалтай станцаар шинэчлэн сайжруулсан. Урьдчилсан хэмжилт туршилтын дүнгээр радио сонсгол 400 км хүртэл радиуст найдвартай хүлээн авч сонсох техникийн боломж бүрджээ.

Орон нутагт телевизийн дамжуулах сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, шинээр байгуулах, харилцаа холбооны сүлжээнээс ангид байлгах зорилгоор Ховд, Булган, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Хөвсгөл аймгийн төвүүдэд 24-32 м өндөр цамхаг байр бүхий байгууламжыг барьж өргөн нэвтрүүлгийн зориулалттай телевизийн болон FМ-ийн дахин дамжуулах станцуудыг байрлуулан ашиглалтанд оруулсан байна

Төв аймагт DVB-T2 стандартын тоон нэвтрүүлэгчийг суурилуулан  ашиглалтанд оруулж телевизийн нэвтрүүлгийг тоон технологиор цацаж байна.

Эх сурвалж: www.itpta.gov.mn