Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МТШХХ-ны салбар 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн...
МТШХХ-ны салбар 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлалаа
2014-01-22
МТШХХ-ны салбар 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлалаа МТШХХ-ны салбар 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлалаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас "Эрх зүйн шинэчлэл-2014" чуулганыг Төрийн ордонд энэ сарын 15-ны өдөр уламжлал ёсоор зохион байгууллаа. 

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, төрийн үйлчилгээг ухаалаг болгоход тус салбарынхан эрх зүйн шинэчлэлийг хийхээс гадна иргэддээ хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд хийх ажил их байна гэдгийг онцоллоо. Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч үйлчилгээний төлбөрөө цахимаар хийдэг болоход технологийн давуу талыг нэвтрүүлэх шаардлага байна гэсэн юм. Мөн анхаарах нэг асуудал нь орон нутаг дахь интернэтийн үйлчилгээний төлбөрийг гурав дахин бууруулсан ч хурд орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгаа тул хурдыг илүү сайжруулах талд ажиллах нь чухал байна гэлээ.  

Мөн тэрбээр, Шинэчлэлийн Засгийн газрын 11 11 төв, Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, Програм хангамжийн анхдугаар чуулганыг онцлоод ирэх жилүүдэд эрх зүйн шинэчлэл, нэгдсэн төлбөр тооцооны систем, тоон гарын үсэг, тоон телевиз, үндэсний хиймэл дагуул зэрэг том зорилтын зэрэгцээ иргэд рүү чиглэсэн боловсон үйлчилгээг нэвтрүүлэхэд амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа хэлсэн юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа болон тус агентлагийн салбар байгууллагууд болох Монголын Цахилгаан Холбоо ХК, Монгол шуудан ТӨХК, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Мэдээллийн технологийн Үндэсний парк, Үндэсний Дата төвийн удирдлагууд хамтарсан илтгэл тавьсан нь өдөрлөгийн онцлог байсан бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, компанийн 900 орчим төлөөлөгчид оролцож энэ салбарын цаашдын зорилтыг хэлэлцсэн байна. Энэ үеэр төрийн үйлчилгээний ТҮЦ машин өнгөрсөн онд иргэдээс хамгийн их талархал хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч цом гардлаа.

Мөн тус салбарынхан дэд бүтэц, шинэ зах зээл нээх, мэдээллийн системийн чанар, мэдээллийн технологид суурилсан шуудан, интернэт радио, тусгай зөвшөөрлийн шинэчлэлд анхаарал хандуулан ажиллах бөгөөд төрийн зүгээс дэмжиж “Silicon Valley”-д Монгол улсыг төлөөлсөн компани байгуулж дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхээр зорьж буй аж.

Эх сурвалж: www.itpta.gov.mn