Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтанд...
Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтанд харилцаа холбооны зохицуулах хорооны дарга оролцож байна
2013-11-22
Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтанд харилцаа холбооны зохицуулах хорооны дарга оролцож байна Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтанд харилцаа холбооны зохицуулах хорооны  дарга оролцож байна

Тайландын нийслэл Бангкок хотноо 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ОУЦХБ-аас Тайландын Вант Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй Коннект Азиа-Пасифик Дээд хэмжээний уулзалт- /Connect Asia-Pacific Summit/-д МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн,  МТШХХГ-ын хэлтсийн дарга Мөнхтулга, Б.Төмөрхүү, Ч.Нургул нар оролцож байна.

Тайландын вант улсын Ерөнхий сайд Эрхэмсэг Хатагтай Инглук Шинэватрагийн ивээл доор зохион байгуулагдаж буй энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад   38 орны  800 төлөөлөгчид түүний дотор  2 орны төрийн тэргүүн, 4 ерөнхий сайд,  мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 26 сайд,  олон улсын болон бүсийн байгууллагууд, дээд албаны төлөөлөгчид, хувийн хэвшил, шинжлэх ухаан, судалгааны салбарын  төлөөлөл оролцож байгаа юм. Чуулга уулзалтаар Ази Номхон Далайн бүсийг 2020 он хүртэл хөгжүүлэх бүсийн орнуудын зорилтыг дэвшүүлж удирдагч, төлөөлөгчид санал нэгтэй дэмжлээ.

Энэхүү дээд хэмжээний  чуулга уулзалтад Мэдээллийн Технологи,  Шуудан Харилцаа Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа мэндчилгээ дэвшүүлэн  үг хэллээ.Тэрээр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газраас Монгол Улсын МТШХХ-ны салбарыг  хөгжүүлэхээр  дэвшүүлсэн Стратегийн долоон зорилтыг танилцуулан тус бүсийн  мэдээллийн технологи харилцаа холбоог хөгжүүлэх үйлсэд зорилго, санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн хамтран ажиллахаа мэдэгдлээ. Монгол улс газар зүйн онцлогоос хамаарч Ази, Европыг холбосон мэдээллийн урсгалын гүүр болох боломжтой, хамгийн дөт зам болж чадахын хувьд Мэдээлэл харилцаа холбооны технологийн үр өгөөжийг Ази-Европын хооронд түгээн хүргэхболомжтойг  хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны  технологийн салбарыг үр ашигтай  хөгжүүлэхэд олон талын оролцоотой хамтын ажиллагааны хүчин чармайлт шаардлагатай байгаа тул Мэдээлэлжсэн Нийгмийн Дэлхийн Дээд Чуулга уулзалтаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ОУЦХБ-аас 2005 онд “Коннект –Ворлд” /Connect World/ арга хэмжээг санаачилж, хөгжлийн төлөө санхүү эдийн засаг, хүн хүчин, техникийн нөөцийг дайчлах зорилтыг тавин ажиллаж байна.

Энэхүү хүчин чармайлтын хүрээнд ОУЦХБ-аас Коннект Саммит дээд хэмжээний чуулганыг  тухайн  хамрагдах бүсийн хэмжээнд цуврал хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Мянганы Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх, 2015 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, Мэдээлэлжсэн Нийгмийн Дэлхийн Дээд Чуулга уулзалтын Тунхаглалд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор үзэл санаа, зорилго  нэгтэй төлөөлөгчид ийнхүү  чуулганд иэдэвхтэй   оролцлоо.  Ингэснээр  хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгох, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад мэдээлэл, харилцаа холбооны технологийн давуу талуудыг ашиглах боломжийг олгох төсөл хөтөлбөрүүдийг оролцогч талууд хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

 Одоогийн байдлаар  дэлхийн болон бүсийн хэмжээний оролцогчид, төлөөллүүдийг оролцуулсан Коннект дээд хэмжээний 5 чуулга уулзалтыг зохион байгуулаад байна. Тухайлбал  2007 онд Африкийн бүсэд, 2009 онд Тусгаар орнуудын нөхөрлөлийн бүсэд, 2012 онд Арабын улсуудын бүс болон Америкийн улсуудын бусад тус бүр зохиогдсон.

Ази-Номхон Далайн Бүс

Тус бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил хурдацтай өсөж байгаа бөгөөд ялангуяа хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн түвшин өндөр, МХХТ-ийн хөгжлийн индексээр тэргүүлж буй  25 орны 6 нь Ази-Номхон Далайн бүсийн орнууд байна. Гэсэн хэдий ч  тус бүсийн хүн амын 77.5 хувь нь интернэтэд холбогдох боломжгүй, өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн хувьд бүр ч хүндрэлтэй байгаа юм.

Улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд тоон технологийн нэвтрэлт, өргөн зурвасын үйлчилгээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болсон өнөө үед МХХТ-ийн дэд бүтцийг өргөтгөж, хэрэглээг  нэвтрүүлэхэд  улс орнуудын өмнө дараах  асуудлууд тулгараад байна. Үүнд:

  • 3G ба 4G зэрэг дараа үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
  • Өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх,
  • Радио давтамж, долгионы хуваарилалтыг шинэчлэн төлөвлөх,
  • Хиймэл дагуул хөөргөх
  • Далайн болон газрын сүлжээний хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх
  • Онцгой байдал болон  гамшгийн үеийн харилцаа холбоог чадавхижуулах
  • Нийтийн сүлжээний гүйцэтгэх үүргийг зөв гольдролоор хөгжүүлэх
  • Салбарын бүтэц, зохион байгуулалтын нэгдмэл уялдааг холбоог хангах
  • Олон улсын харилцаа харилцаа холбоо,
  • Хөдөлгөөнт холбооны роуминг үйлчилгээ   ялангуяа далайд гарцгүй болон жижиг арлуудын хөгжиж буй орнуудад тус үйлчилгээг оновчтой хөгжүүлэх
  • Орон нутгийн  хэл, соёлын өвөрмөц онцлог, ялгааг анхаарсан контент, програм хангамж, хэрэглээний хөгжүүлэлтийг дэмжих
  • Тус бүсэд байсаар байгаа тоон технологийн хүртээмжийн ялгааг арилгах зэрэг болно.

Эх сурвалж: www.itpta.gov.mn