Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ДЭЛХИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ-2022 ЭХЭЛЛЭЭ
ДЭЛХИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ-2022 ЭХЭЛЛЭЭ
2022-03-01
ДЭЛХИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ-2022 ЭХЭЛЛЭЭ ДЭЛХИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ-2022 ЭХЭЛЛЭЭ

Испани Улсын Барселона хотод “Дэлхийн Үүрэн Холбооны Их хурал-2022” /MWC2022/ 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дэлхийн үүрэн холбооны их хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд цар тахлын улмаас сүүлийн 2 жил зохион байгуулагдаагүй юм.

Энэ удаагийн MWC2022-т 155 орны 2000  гаруй оролцогч оролцож , технологи үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, шилдэг технологийг танилцуулж байна.

Тус Их хурал, үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны операторуудын төлөөллүүд оролцож байна.

 

MWC2022 үзэсгэлэнгийн эхний өдөр Samsung илүү хүчтэй CPU болон камерын төгс шинэчлэлт хийсэн Galaxy ultra 22 болон Galaxy Pro 2 360-ыг танилцуулсан бол Realme 2022 оны 4 сард худалдаанд гарах GT2 цувралыг танилцуулсан юм.

 
 

Huawei компани “Ухаалаг оффис” төслийн хүрээнд шинэ интеграци бүхий зөөврийн компьютер танилцууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр Telefonica-ын танилцуулсан 5G barmen, Xiaomi-н “Cyber Dog”, SK telecom-н 4DMetaverse, Jump studio олны анхаарлыг татлаа.

 

Telefonica- 5G Barman

 

Xiaomi- Cyber Dog

 

4D Metaverse

ХХЗХ-ны Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарансолонго