Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 олон улсын стандартын шаардлагыг хангаж, техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдлээ.
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь
- Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох хэмжилтийг хийх
- Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон интермодуляцын шалтгааныг тогтоох
- Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх
- Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох
- Бүх төрлийн нэвтрүүлэгчийн техникийн үзүүлэлтэд хяналт тавих
- Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх
- Сувгийн эзлэмжийг тодорхойлох
- Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох
- Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг шалгах зэрэг хяналт, шалгалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.