Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / 2021 оны жилийн эцэс гомдол мэдээ
2021 оны жилийн эцэс гомдол мэдээ
2022-02-15

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
/2021 оны жилийн эцэс/

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр                                                                                     Улаанбаатар хот

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэдэг.

       ХХЗХорооны өргөдөл, гомдол, саналыг хүлээн авах хэлбэр:
Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв, албан бичиг, утас, имэйл болон биечлэн гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

       Хүлээн авсан өргөдөл, гомдол:

2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 910 өргөдөл, гомдол, санал, шийдвэр хүлээн авсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.6%-аар өсссөн байна.

Хүснэгтээр харуулбал:

Хүлээн авсан хэлбэр

Нийт тоо

Эхний хагас жил

Эзлэх хувь

Сүүлийн хагас жил

Эзлэх хувь

Албан бичиг

207

159

76.81%

48

23.19%

Утас

472

275

58.26%

197

41.74%

11-11 төв

96

82

85.42%

14

14.58%

Биечлэн, имэйл

37

26

70.27%

11

29.73%

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

70

30

42.86%

40

57.14%

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

28

13

46.43%

15

53.57%

Нийт

910

585

64.29%

325

35.71%

 

     2021 оны эхний хагас жилд хүлээн авсан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тоо сүүлийн хагас жилтэй харьцуулахад өссөн байгаа нь коронавирус /covid19/-ийн цар тахалтай холбогдуулан иргэд тус хорооны утсаар дамжуулан хандах нь ихэссэнтэй холбоотой. Ирүүлсэн өргөдөл, гомдлын 895-ийг буюу 98.3%-ийг шийдвэрлэж ажилласан. Хянагдаж байгаа, хугацаа болоогүй шийдвэрлэгдээгүй 15 өргөдөл, гомдол байна.

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц:

  • Нийт - 910
  • Хугацаандаа байгаа - 15
  • Шийдвэрлэсэн - 895
  • Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн - 13
  • Шийдвэрлэлтийн явц – 98.3%
  • Дундаж хугацаа – 6 хоног

Хүлэн авсан өргөдөл, гомдол, саналыг төрлөөр нь авч үзвэл:

Гомдлын төрөл

Бичгээр

Утсаар

11-11 төв

Биечлэн, имэйл

Бүгд

Санал, хүсэлт

22

31

13

3

69

Гомдол

77

441

83

33

634

Өргөдөл

5

 

 

1

6

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

70

 

 

 

70

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

28

 

 

 

28

Шийдвэр

103

 

 

 

103

     Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.

Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харуулбал:

Үйлчилгээний чанартай холбоотой (Ярианы чанар, интернетийн хурд гэх мэт)

321

Үйлчилгээний төлбөр, үнэ тарифтай холбоотой

308

Цахим орчин дахь гомдол (Нэр төрд халдсан/гүтгэсэн, фэйсбүүк хуудас хаах, цэнхэр тэмдэглэгээ)

144

Радио дамтамжийн харилцан нөлөөлөл

70

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

28

ХХЗХ-ны үйл ажиллагаа,эрх үүрэгтэй холбоотой

29

Бусад

10

 

    Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар нь ангилж харуулсан болно. Дүгнэж үзэхэд харилцаа холбооны хэрэглэгчдээс ихэвчлэн төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой өргөдөл, гомдлууд ирүүлсэн байна. Мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, эрхийг бичиг эзэмшигч ААН-ээс радио давтамжийн харилцан нөлөөлөлтэй холбоотой хэмжилт, шалгалт хийлгэх хүсэлтийг тус хороонд ирүүлж Радио давтамж, зохицуулалт хяналтын газрын инженерүүд холбогдох хэмжилт, шалгалтыг хийж, нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажилласан.

    Доорх хүснэгтэнд гомдол ирсэн салбараар нь ангилан харуулав.

Өргөдөл, санал, гомдол ирсэн салбараар нь ангилж харуулбал:

Гомдол ирсэн салбараар нь ангилж үзвэл

Нийт

Үүрэн холбоо

169

АйПи ТВ

303

Радио,телевиз

15

Тусгай дугаар

5

Цахим орчин (веб сайт, цахим тоглоом, фэйсбүүк)

144

Интернэтийн үйлчилгээ эрхлэх

88

Шуудангийнг үйлчилгээ эрхлэх

51

Суурин телефон холбоо

3

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

70

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

28

ХХЗХ-ны үйл ажиллагаа,эрх үүрэгт хамаарах

29

OTT

5

 

    Байгууллагын хэмжээнд 2016 онд 406, 2017 онд 239, 2018 онд 171, 2019 онд 287, 2020 онд 731, 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 910 өргөдөл, гомдлыг тус тус хүлээн авсан. 2016-2021 онуудад нийт 2744 өргөдөл, гомдол хүлээн авсан ба зургаан жилийн дунджаар 457 гомдол санал хүлээн авсан байна.

Хүснэгтээр үзүүлбэл:

Он

2016

2017

2018

2019

2020

2021

Албан бичгээр

60

50

45

106

421

305

Утсаар

86

22

15

85

217

472

И-мэйл болон биечлэн

19

4

1

18

27

37

11-11 төв

241

163

110

78

66

96

Нийт

406

239

171

287

731

910

--оОо--