Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 7 дугаар хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 7 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит бус 7 дугаар хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.  

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 7 дугаар хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон төсвийн төсөл”-ийн тухай (Төлөвлөгөөний төслийн анхны хэлэлцүүлэг) авч хэлэлцэв. Хуралдаанаас байгууллагын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, төсвийн төсөл, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын томоохон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийн аргачлал, үнэлэх үзүүлэлт, чанар болон бүтцийн нэгж, газар хоорондын уялдаа холбоог сайжруулах, дунд хугацаанд хорооны санхүүгийн нөөц, чадварыг дээшлүүлэх талаар анхаарах зэрэг  асуудлаар ажлын хэсэг (Дэд дарга Д.Сэрээдорж) болон холбогдох бүтцийн нэгжийн газар, хэлтэст хугацаатай үүрэг даалгавар, удирдамж чиглэл өгсөн болно.  

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-12-04