Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААРХ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААРХ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
2021-12-09
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААРХ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААРХ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монголын Оюуны Өмчийг Хамгаалагчдын Холбоотой хамтран “Өргөн нэвтрүүлгийн салбарт зохиогчийн эрхийн нөхцөл байдлын талаарх” судалгаа болон Зохиогчийн эрхийн тухай хуулийг танилцуулах сургалт, семинарыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгууллаа.

 

“Өргөн нэвтрүүлгийн салбарт зохиогчийн эрхийн нөхцөл байдлын талаарх” судалгааг ХХЗХ-оос 2020 онд хийсэн бөгөөд судалгаанд Улаанбаатар хотын 31, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 2 АйПиТВ хамрагдсан. Энэхүү судалгааны хүрээнд зохиогчийн эрхийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг судлах, үйлчилгээ эрхлэгчдийн саналыг сонсох, олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл цуглуулж ажилласан. Судалгааны талаар хийсэн танилцуулгатай энд дарж танилцана уу.

 

Сургалт, семинарт Хууль Зүй Дотоох хэргийн яамны Хууль зүйн газрын ахлах шинжээч Д.Цолмон оролцож, 2021 оны 5-р сард шинээр батлагдсан “Зохиогчийн эрхийн тухай” хуулийг танилцуулав. Түүнчлэн сургалт, семинарт Оюуны Өмчийн Газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Бат-Эрдэнэ оролцлоо.