Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.11.01-2021.12.01 ХҮРТЭЛ...
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.11.01-2021.12.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
2021-12-08
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.11.01-2021.12.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.11.01-2021.12.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ

УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.11.01-2021.12.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ

  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс хэмжив.

 

 

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 7 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний хэмжээ стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 26 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Эм Жи Эл Радио ньюс ХХК

22800192

Эм Жи Эл Радио Ньюс

88.3

1

СКОД ХХК

22800167

Medeemn FM-88.8

88.8

2

Сета тех ХХК

22800193

Аялгуу

89.3

3

Жавзандамба хутагт төв ТББ

22800186

Зохист аялгуу ФМ

89.7

4

Улаанбаатар телевиз ХХК

22800178

VIP радио

90.5

5

Монгол комикс ХХК

22800159

Цаг үе залуус

91.1

6

Смарт коммуникэйшн ХХК

22800158

Тойм FM-92.1

92.1

7

Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ

22800206

ШУТИС-ын радио

94.1

8

Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ

22800070

Авто радио

96.3

9

Эх элгэн нутаг ХХК

22800114

Элгэн нутаг FM

96.9

10

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

22800071

Лавайн эгшиг FM

97.5

11

Радиоком Монгол ХХК

22800025

Формула FM

98.1

12

Монголиан Мюзик Медиа ХХК

22800024

 Бизнес радио

98.9

13

Нью медиа ХХК

22800026

Инээмсэглэл FM-99.3

99.3

14

РФ ХХК

22800005

Kiss radio 100.1

100.1

15

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 3-р програм

100.9

16

Аггрегатор ХХК

22800022

Тэргүүлэгч FM-101.7

101.7

17

Эм Эс Жи Эм Эл ХХК

22800175

Монголчуудын радио 102.1

102.1

18

Бадруун ХХК

22800006

Радио УБ FM-102.5

102.5

19

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

BBC

103.1

20

Медиа холдинг ХХК

22800009

Тэнгэрлэг радио FM-103.6

103.6

21

Ви Өү Эм ХХК

22800052

Эрүүл амьдралын радио FM 104

104.0

22

Салхи Энтертейнмент ХХК

22800057

Гэр бүлийн радио

104.5

23

Чугу ХХК

22800037

Vibe FM 105.5

105.5

24

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 1-р програм

106.0

25

Стандарт Ви Оү Эй ХХК

22800001

Америкийн дуу хоолой

106.6

26

И Зэт Эф Эм ХХК

22800038

Эх дэлхий ФМ

107.0

* НС Холбоо ХХК-ийн 100.1 МГц болон Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Монгол комикс ХХК

22800159

Цаг үе залуус

91.1

2

Скаймедиа групп ХХК

22800146

Стар ФМ 92.5

92.5

3

Шүхэр ТББ

22800117

Хамаг Монгол FM-95.1

95.1

4

Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ

22800097

Арга билиг FM

95.7

5

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ

22800029

Best FM

98.5

6

Билэгт дөлгөөн ХХК

22800060

Их Монгол FM

99.7

7

Билэг санаа ХХК

22800018

Шинэ долгион FM-107.5

107.5

Мөн төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ± 2 кГц-ээс хэтэрсэн 96.3 МГц, эзэлсэн зурвасын өргөн /Occupied BWxdB/ 300 кГц-ээс хэтэрсэн 107.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаа болох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн 31401 удаагийн хэмжилтийн утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр

2021 оны 12-р сарын 06-ны өдөр