Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах...
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
2021-11-22

Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах
радио давтамжийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт

ӨРГӨН ЗУРВАСЫН ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ СИСТЕМ

Энэхүү хавсралтад 900 МГц / 2.4 ГГц / 5 ГГц / 6 ГГц / 57-71 ГГц-ийн радио давтамжийн зурвасын утасгүй хандалтын систем/радио дотоод сүлжээ (WAS/RLANs) болон өргөн зурвасын өгөгдөл дамжуулах системийн техникийн үзүүлэлт, радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан. Мөн юмсын интернэт, машинаас машин холболтын системийг доорх зурвасуудад ашиглаж болно.

Хүснэгт 4: Техникийн нөхцөл шаардлага

Радио давтамжийн зурвас

Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт

Тэмдэглэл

1

863-868 МГц

25 мВт (e.r.p.)

Энэ зурваст үргэлжилсэн ажиллагааны горимтой, радио давтамжаар таних төхөөрөмжүүд мөн ашиглагдана.

600 кГц ≤сувгийн зурвасын өргөн≤ 1 МГц

Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 10% бол AP (Access point)-д ашиглана

Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 2.5% бол бусад

2

915-921 МГц

25 мВт (e.r.p.)

600 кГц ≤сувгийн зурвасын өргөн≤ 1 МГц

Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 10% бол AP (Access point)-д ашиглана

Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 2.5% бол бусад

3

2400.0-2483.5 МГц

100 мВт (e.r.p.)

Радио давтамжийн үсрэлтийн спектр тархаах арга (FHSS)-аас бусад модуляцад  өргөн зурвасын хамгийн их гаралтын чадлын хязгаар 10 мВт.

Сувгийн зурвасын өргөн ≥ 20 МГц

4

5150-5350 МГц

200 мВт (e.r.p.)

Зөвхөн дотор нөхцөлд ашиглагдах төхөөрөмжүүд хамаарна.

5

5470-5725 МГц

200 мВт (e.r.p.)

6

5725-5925 МГц

200 мВт (e.i.r.p.)

Сувгийн зурвасын өргөн ≥ 20 МГц

Энэ зурваст тээвэр болон замын хөдөлгөөний телематикт мөн ашиглагдана.

7

57-71 ГГц

43 дБм (e.i.r.p.)

Гадна суурин хэлбэрээр угсрах, суурилуулахыг хориглоно.

Энэ зурваст радио илрүүлэгч, тээвэр болон замын хөдөлгөөний телематикт мөн ашиглагдана.

8

5925-7125 МГц

100 мВт (e.i.r.p.)

Ахуйн хэрэглээний AP (Access point)-д ашиглана.

Холбогдох стандартууд :

EN 300 328: Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Өргөн зурвасын нэвтрүүлэгчийн систем; Өргөн зурвасын модуляцын техник ашиглан 2,4 ГГц-ийн үйлдвэр, шинжлэх ухаан, эрүүл мэндийн радио давтамжийн зурваст өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмж.   

EN 302 567: Өргөн зурвасын радио хандалтын сүлжээ; 60 ГГц утасгүй хандалтын систем/радио дотоод сүлжээ.