Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх...
Улаанбаатар хотод олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
2021-10-29

УЛААНБААТАР ХОТОД ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ОСДҮ- Улаанбаатар 2021

   Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх журам”-ын 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Улаанбаатар хотод олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад радио давтамж ашиглан хүргэх дараах технологи бүхий олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хамаарахгүй. Үүнд:

  • Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2;
  • Утасгүй сүлжээний технологи буюу газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2;

 

  Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа: [2021 оны 11  дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн
саналыг нээх хугацаа: [2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Улаанбаатар хотод олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг эргэн төлөгдөхгүй
нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг тус хорооны нэрийн Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

          Хариуцсан мэргэжилтэн: С.Дашбалбар

          Утас: 304258

                               

Цахим хуудас:            www.crc.gov.mn
Цахим хаяг:                  info@crc.gov.mn

 

Огноо: [2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр]