Дэлхийн шуудангийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 9-ний
өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Япон Улсын нийслэл Токио хотноо
1969 онд хуралдсан Их хурлаас Дэлхийн шуудангийн холбоо
байгуулагдсан 1874 оны аравдугаар сарын 9-ний өдрийг тэмдэглэж
байхаар шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр энэхүү өдөр нь Дэлхийн
шуудангийн өдөр хэмээн улаан өнгөөр тэмдэглэгдэх болсон юм.
Дэлхийн шуудангийн өдрийг тэмдэглэхийн зорилго, ач холбогдол
хүмүүсийн өдөр тутмын аж амьдралаас эхлүүлээд даяаршин буй
дэлхий ертөнцийн нийгэм, эдийн засгийн хөгжилд Шуудангийн
гүйцэтгэж байгаа үүргийг танилцуулахад оршдог.
Дэлхийн шуудангийн холбооны гишүүн орнууд энэ өдөр
хэрэглэгчдэдээ шинэ үйлчилгээгээ танилцуулах, шуудангийн
салбар,музей, ялган боловсруулах төвүүд дээрээ нээлттэй өдөрлөг
зохион байгуулах зэргээр тэмдэглэдэг. Мөн Дэлхийн шуудангийн
холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр насны хүүхдүүдийн
захидал бичлэгийн олон улсын уралдааны ялагчид шагналыг
гардуулж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.
Монгол Улс Дэлхийн шуудан холбоонд 1963 онд гишүүн орноор элсэн орсон байдаг.
Дэлхийн шуудан холбоо нь Швейцарь улсын Берн хотод төвтөй, эгнээндээ 192 гишүүн ороныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн мэргэжлийн байгууллага юм.