Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн...
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл хийж байна
2021-05-14
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл хийж байна Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл хийж байна

Цахим үйлчилгээ эрхлэгч (мэдээ мэдээллийн вебсайт, олон нийтийн сүлжээний цахим хуудас, аппликейшн) нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3-р зүйлийн 3.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5-р сарын 21-ний дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудас бүртгүүлэх хүсэлт /албан бичиг эсвэл өргөдөл/.

2. Бүртгүүлэх хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар

3. Маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж хавсаргах.

Бүртгэлийн материалыг gantulga.d@crc.gov.mn цахим шуудангаар хүлээн авна. Мөн эх хувийг шуудангаар ирүүлнэ үү.

Цахимаар бүртгүүлэх: election.crc.gov.mn