ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх журам”-ын 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2021 оны 4-р сарын 02-ны өдөр зарласан Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий хамрах хүрээнд олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт орсонтой холбогдуулан санал хүлээн авах хугацаанд дараах өөрчлөлт орсон болохыг зарлаж байна.
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ӨНТВ-Орон нутаг 2021/01
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:[2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг]
№ |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ |
Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа |
Олгох тусгай зөвшөөрлийн тоо |
1 |
Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх |
Баян-Өлгий аймаг |
5 жил
|
2 |
2 |
Булган аймаг |
2 |
||
3 |
Дорноговь аймаг |
2 |
||
4 |
Говьсүмбэр аймаг |
1 |
||
5 |
Дундговь аймаг |
1 |
||
6 |
Дорнод аймаг |
1 |
||
7 |
Ховд аймаг |
1 |
||
8 |
Хөвсгөл аймаг |
1 |
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг тус хорооны нэрийн Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
Хариуцсан мэргэжилтэн: С.Машбат
Утас: 304258
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: info@crc.gov.mn
2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр