Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛ...
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2021-03-29

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн магадлан итгэмжлэлд заасан журмын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага MNS ISO/IEC 17065:2013” стандартын дагуу итгэмжлэгдсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол “Бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ын 1-р хавсралт болох “Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт”-д мэдээлэл харилцаа холбооны төхөөрөмжүүд хамрагдсан болно.

 

Зохицуулах хороо нь 2020 онд 349 ширхэг тоног төхөөрөмжиийн загварт баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ шинээр олгосон ба 84 ширхэг тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээний хугацааг сунгасан.  2021 оны 1 дүгээр улирлын байдлаар тус хороо нь нийт 1283 тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг хийж тохирлын гэрчилгээ олгоод байна.

 

Тоног төхөөрөмж баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ын дагуу зохион байгуулдаг ба тус журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 4467 дугаарт бүртгэгдсэн болно.