Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2020 оны гэрээний...
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2020 оны гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ
2021-03-23

Тус хорооноос 2020 оны жилийн эцсийн байдлаар шуудангийн сүлжээ, үйлчилгээ гэсэн ангиллаар нийт 82 тусгай зөвшөөрлийг 70 хуулийн этгээд эзэмшиж байна. Үүнд:

Шуудангийн сүлжээ байгуулах 7 тусгай зөвшөөрлийг 4, шуудангийн үйлчилгээ үзүүлэх 75 тусгай зөвшөөрлийг 66 хуулийн этгээд тус тус эзэмшиж байна.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж АНУ-ын 12, ИБУИНВУ-ын 2, БНСУ-ын 7, ХБНГУ-ын 1, Швед улсын 1, улс хоорондын буухиа шуудангийн 6 нийт 29 хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлтийг үндсэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ. Үүнд:

  1. Гаалийн зөрчилгүй ажилласан байдал 93,1%  хангалттай; 
  2. Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн байдал 93,1% нь хангалттай; 
  3. Хаягийн бичвэрийн стандартын мөрдөлт 3,4% хувь; 
  4. Үйлчлүүлэгчийн гомдол, зөрчлийн ач холбогдлын коэффициентыг 0,15-аар тооцсон ба үнэлгээгээр 89,6% нь хангалттай;
  5. Үнэ тарифын өөрчлөлт, хаягийн шинэчлэлийн мэдээллийг ач холбогдлын коэффициентыг 0,05-аар тооцсон ба үнэлгээгээр 100 хувь хангалттай;
  6. Гамшиг болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө ирүүлсэн, гаргасан ач холбогдлын коэффициентыг 0,05-аар тооцсон ба үнэлгээгээр 79,4% нь хангалттай;
  7. Статистик тайлан, мэдээг ирүүлсэн ач холбогдлын коэффициентыг 0,05-аар тооцсон ба үнэлгээгээр 3,5% нь хангалттай; 
  8. Хилийн чанадад хамтран ажиллах гэрээний ач холбогдлын коэффициентыг 0,01-ээр тооцсон ба үнэлгээгээр 100 хувь хангалттай;
  9. Шуудангийн бүртгэл хяналтын программ ашиглалт, үйлчилгээний чанар, гардуулалтын ач холбогдлын коэффициентыг 0,20-оор тооцсон ба үнэлгээгээр 34,7% нь хангалттай; 
  10. Сургалтад оролцсон идэвх, оролцооны ач холбогдлын коэффициентыг 0,05-аар тооцсон ба үнэлгээгээр 100 хувийн  хангалттай үнэлгээг тус тус үзүүлсэн байна.

Дээрх 10 үзүүлэлтийг нэгтгэж, дундаж үнэлгээг гаргахад:

-         60-80%-ийн үнэлгээтэй  17 ААН ,

-         80 хувиас дээш үнэлгээтэй  12  тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа бөгөөд дундаж үнэлгээ 79,3 хувьтай үнэлэгдсэн нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжсон, тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлт хангалттай гэж үзэхээр байна.

Иймд цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хэрхэн ажиллах талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийн үлдэгдэл, зөрчилгүй ажиллах;
  • Шуудангийн бүртгэл хяналтын программд бүртгэгдсэн илгээмжийн гардуулалтын гүйцэтгэлийг ханган ажиллах;
  • ХХЗХ-нд жил, хагас жил тутмын статистик тайлан мэдээллийг үнэн зөв, гэрээнд заасан хугацаанд ирүүлж хэвших;
  • Үйлчилгээний үнэ тарифыг Шуудангийн тухай хуулийн 18-т заасны дагуу мөрдөн ажиллах;
  • Хилийн чанадад хамтран ажиллах гэрээний өөрчлөлт болон үйлчилгээ үзүүлж байгаа ажлын байрны хаягийн өөрчлөлтийг тухай бүрт нь ХХЗХ-нд мэдээлж байх;
  • Шуудангийн хаягийн бичвэр MNS 6775:2019 стандартыг Монгол Улс болон хилийн чанадад хамтран ажилладаг салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх.

 

Шуудангийн зохицуулалтын газар