Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн...
“Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа
2021-03-12
“Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа
 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/271 дүгээр тоот тушаалаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а-д заасан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүдийг оролцуулсан дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд тус хөтөлбөрийн дүрмийн эхний хэлэлцүүлгийг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож, хөтөлбөрийн дүрмийн төсөлд холбогдох санал, зөвлөгөө, судалгаа болон мэдээллийг хуваалцав.

 

 

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг холбогдох ажлын хэсгийн саналыг бүрэн тусган нэгтгэж Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж үйлчилгээ эрхлэгчдээс санал авахаар төлөвлөн ажиллаж байна.