Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ...
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-02-26

Өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” -ын төслүүдийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил холбоо”, орон нутгийн телевизүүдийн төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр дээрх журмуудын төслийг танилцуулан, санал авч, оролцогч талуудтай санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.