НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) уриалж, жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн Радиогийн Өдөр” 2021 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд тус арга хэмжээг улс орнууд тэмдэглээд 10 дахь жилтэйгээ золгож байна. Дэлхийн радиогийн өдрийг энэ жил “Шинэ дэлхий, Шинэ радио” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-с улс орнуудад уриалсан байна. Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх гол зорилго нь олон нийтэд радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, радио өргөн нэвтрүүлгийн хүртээмжийг сайжруулах, сонсогчдынхоо дуу хоолойг сонсох, радиогийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх, сайжруулахад оршино.