Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх...
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
2020-11-12

        Коронавируст халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 2020 оны 12 дугаар тогтоол; Нийслэлийн Онцгой комиссын 15 дугаар хурлын тэмдэглэл; Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Коронавируст (Ковид-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 тоот захирамж гарч цахим тоглоомын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Та бүхэн дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана уу.

 
Харилцаа холбооны зохицуулах хороо