Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд “Тоон радиогийн...
Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд “Тоон радиогийн шилжилтийн асуудал ба радиогийн зохицуулалтын нөхцөл шаардлага, журмын төслүүд” семинар, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2020-11-06

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Тоон радиогийн шилжилтийн асуудал ба радиогийн зохицуулалтын нөхцөл шаардлага, журмын төслүүд” семинар, хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус семинарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, РТС УТҮГ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радиогийн эрхлэгчид, тус хорооноос тоон радиогийн газрын дахин дамжуулах сүлжээ байгуулах эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөллүүд идэвхтэй оролцож санал бодлоо солилцсон бөгөөд семинар, хэлэлцүүлгийг дараах 2 сэдвийн хүрээнд зохион байгууллаа.Үүнд:

  • Тоон радиогийн шилжилтийн асуудал
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт, зохицуулалтын баримт бичгүүдийн төслийн танилцуулга

Семинарын эхний хэсэгт тоон радиогийн шилжилтийн бодлого, хэрэгжилтийн байдал, шилжилттэй холбоотой зохицуулалт, тавигдах шаардлага, тоон радиогийн технологийн үндсэн ойлголт, тоон радиод шилжих давуу тал, тоон радиогийн студийн талаар танилцуулж, талууд тодорхойгүй болон анхаарах асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, нэгдсэн ойлголттой болох нь зүйтэй гэж үзэв. Семинарын үр дүнд  “Монгол улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл” -д заасан Монгол улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх Нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах чиглэлээр талуудын оролцоог хангасан ажлын хэсгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас удирдан зохион байгуулахаар хэлэлцэж, тохиролцов. Ажлын хэсэгт радиогийн үйлчилгээ эрхлэгчдээс 3 хүртэлх төлөөлөл оролцуулахаар боллоо.

 Дараагийн хэсэгт “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн хэрэгжилт, “Радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”, “Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”, “Радио, телевизээр дамжуулах зар сурталчилгааны журам”, “Интернетийн сүлжээгээр контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах зохицуулалтын журам”-ын төслүүдийг танилцуулж асуулт хариулт, чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэн санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс гаргасан санал, шүүмжлэлийн дагуу холбогдох нөхцөл, шаардлага, журмын төслүүдийг эргэн харж, тухайн асуудлыг тусгах, шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж, боловсруулсан нөхцөл шаардлага, журмын төслүүдийг бүх үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж дахин санал авахаар хэлэлцэв.  

Хэлэлцүүлгийн үеэр тавигдсан илтгэл болон хөтөлбөртэй дараах холбоосоор танилцах боломжтой.

 
 
 
 

 

ХӨТӨЛБӨР

Хаана: Хорооны хурлын танхим

Хэзээ:2020 оны 11 дүгээр сарын 04

Оролцогчид: Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчид

11 дүгээр сарын  04-ний өдөр, Лхагва гараг

08:40 - 09:00

 Бүртгэл 

09:00 - 09:10

Семинарын нээлт

"Тоон радиогийн шилжилтийн асуудал" Тоон радиод шилжихэд бид бэлэн байна уу?

09:10 - 09:30

 

                /ХХМТГ-ын ахлах мэргэжилтэн Э.Бямбасүрэн /

09:30 - 09:50

 

  • Тоон радиогийн үндсэн ойлголт

            (Тоон радиогийн давуу тал, DAB+ системийн МNS батлагдсан стандартуудын талаарх товч мэдээлэл, олон улсад тоон радиод шилжихэд гарч буй асуудлууд

              /ХХЗХ-ны РДХЗГ-ын мэргэжилтэн Ч.Тэрбиш /

09:50 - 10:10

 

              /ХХЗХ-ны ӨНЗГ-ийн ЗХХ-ийн дарга Н.Тогтохсүрэн /

10:10 - 10:30

  • Тоон радиод шилжихэд радиогийн студи ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ? Тоон радиогийн газрын сүлжээнд одоогийн ФМ радиогийн үйлчилгээ эрхлэгчид хэрхэн холбогдох боломжтой вэ ?
  • Тоон радиогийн студийн зохион байгуулалт, тоон радиогийн газрын сүлжээний давуу тал, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд бий болох боломжууд гм) 

/Эм Эс Жи Эм ХХК-ийн инженер Г.Ням-Очир/

10:30 - 10:50

"ТООН РАДИОГИЙН ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БАЙНА УУ, ШИЛЖИЛТИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ" АСУУЛТ ХАРИУЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

  • Тоон радиогийн шилжилттэй холбоотой асуудлаар чөлөөт асуулт хариулт, , бодлого боловсруулагч, зохицуулагч, үйлчилгээ эрхлэгч талууд тодорхойгүй асуудлаа ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тодорхойлох)

11:00 - 11:20

  • Цайны завсарлага

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт Зохицуулалтын баримт бичгүүдийн төслийн танилцуулга

11:20 - 11:30

              (Радиогийн хөтөлбөрт хийгдэж байгаа мониторингийн тайлан танилцуулах)

/ӨНЗГ-ын ЗХХ-ийн мэргэжилтэн Д.Уранбилэг /

11:30 - 11:50

(Радиогийн үйлчилгээ, зах зээлийн байдалд хийсэн судалгааны дүн, 2019 онд радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалтын дүнгийн талаарх товч мэдээлэл, Одоогийн мөрдөж байгаа “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэх талаар нөхцөл шаардлагын төслийг танилцуулах)

 /ӨНЗГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Оюунгэрэл /

11:50 - 12:00

  • Асуулт, хариулт

12:00 - 12:10

/ЗБХГ-ын ИСҮТХ-ийн дарга Т.Батболд/

12:10 - 12:20

  • Асуулт, хариулт

12:20 - 12:35

(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу хөтөлбөрт болон тавигдах шаардлагын төслийг танилцуулах)

/ӨНЗГ-ын ЗХХ-ийн дарга Н.Тогтохсүрэн /

12:35 - 12:55

  • Асуулт, хариулт

12:55 - 13:10

(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу зар сурталчилгаанд тавигдах шаардлагын төслийг танилцуулах)

              / ӨНЗГ-ын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золбоо/

13:10 - 13:30

  • Асуулт, хариулт