Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрийн стандарт
Шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрийн стандарт
2020-10-20

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг.

Монгол улсын хаягийн бичвэр нь дээрх стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн захирал Масахико Метоки нар гардуулсан .

 

Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол Улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.

            Манай Улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн  санд Монгол улсад хэрэглэгдэх шуудангийн хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад  байна.

Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах  зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. 

Шуудангийн хаягийн бичвэрийн стандарт /MNS 6775:2019/-д шуудангийн нэгдсэн кодыг дараах байдлаар оруулан баталсан.

Шуудангийн бүсчлэлийн код бичих загвар:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Метро бизнес төв А Блок 5 давхар
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 14201

Шуудангийн нэгдсэн код бичих загвар:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Метро бизнес төв А Блок 5 давхар
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 14201-0033

 

Шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, сурталчилах ажлын хүрээнд:

Төмөр зам дагуух хүн амын нягтрал ихтэй аймгийн төвүүдэд 2018-2019 онд нийт 7 аймгийн сумын төвд тухайн аймгийн ЗДТГ-тай хамтран сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан аймгууд:

  1. Дархан-Уул
  2. Орхон
  3. Сэлэнгэ
  4. Төв
  5. Дорноговь
  6. Говьсүмбэр
  7. Замын-Үүд

 

Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжүүлэлтын ажлын хүрээнд:

  • www.zipcode.mn цахим хуудас, zipcode app-ын мэдээллийн санг баяжуулан, хөгжүүлж шинэчлэлт хийж дууссан.
  • Тус хороон дээр зип кодын мэдээллийн баазын програмтай болсон.
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран хилийн бүсийн зургуудыг шинэчлэн гаргав.
  • Хот байгуулалт хөгжлийн газартай 1 жилийн хамтран ажиллах гэрээний хүрээнд нийслэлийн мэдээллийн сангийн 2019 онд барилгын мэдээллийн санд бүртгэгдэж хаяг дугаар авсан 9 дүүргийн 3020 барилгын мэдээллийг авч бааздаа бүртгэлээ.
  • 2019 онд орон нутагт Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий тус тус аймгуудын нийт 11 багт шинээр нэмэгдэж шуудангийн нэгдсэн код оноогоод байна.
  • Шуудангийн нэгдсэн кодын хэрэглээг олон нийтэд түгээх шаардлагатай байгаа бөгөөд 2020 онд багтаан ТВ болон ФМ-үүдээр зар сурталчилгаа явуулах төлөвлөгөөтэй байна.

 

Шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ:

Төрийн болон хувийн хэвшил, иргэд шуудангийн нэгдсэн кодыг өдөр тутмын үйл ажиллагаандаа жил ирэх бүрт ашиглан хэрэглээ нь өсөн нэмэгдсээр байна. Жишээ нь:

  • Төрийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа
  • Шуудангийн байгууллагууд шуудангийн хаягийн бичвэр, хүргэлтэнд
  • Цахим сургалт болон гадаадын сургуулиудад бүртгүүлэх
  • Цахим худалдаа
  • Хувийн хэвшлийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа
  • 2013 онд батлагдсан “Гудамж,зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д 2019/8 сард өөрчлөлт оруулсанаар шуудангийн нэгдсэн кодыг хаягжуулалтад хэрэглэх тухай заалтуудыг оруулсан байна.