ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулинд заасан дүрэм, журам, нөхцөл шаардлагуудыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт заасан “Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төсөлд санал авах ажиллагааг эхлүүлж байна.
Журмын төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан тул та бүхэн журмын төсөлтэй танилцан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл zolboo@crc.gov.mn хаягаар 2020 оны 11 сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам ( төсөл)