Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт...
Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам батлагдлаа
2020-09-16

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт заасан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-г Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтарсан тушаалаар баталж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 09 сарын 09-ний өдөр бүртгүүлсэн.

 Иймээс дээрх хуулийн хугацаанд (2020.12.31 хүртэл) холбогдох хууль тогтоомж болон дээрх журмыг дагаж мөрдөн ажиллахыг Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид болон Цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд (цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, аппликэйшн, гэх мэт) мэдэгдэж байна.