2020.09.16
Өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг танилцуулан, тус хуулийг даган гарч буй "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам"-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.