Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр Мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлыг мэдээлэл, харилцаа холбооны салбар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилладагт талархал илэрхийллээ. Тус ажлыг хамтран хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид 150 мянган айлыг орон сууцжуулах төсөл, сайжруулсан түлшийг нэмэгдүүлэх, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухнуудыг шинэчлэх, цахилгааны тарифыг 0 болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг дурдлаа. Монгол Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Агаарын бохирдлыг 80 бууруулах зорилт тавин ажиллаж байна тус ажилд мэдээлэл, харилцаа холбооны салбарыг дэмжин хамтарч ажиллахыг уриалсан.
Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагууд тэр дундаа үүрэн холбооны операторууд, мэдээ, мэдээллийн сайтууд, телевизүүд Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг үргэлж дэмжиж ирсэн. СOVID-19 цар тахлын үед цахим сургалтыг түгээх, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад ХХЗХ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлээд цаашид агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан түлшний зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах, эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажилд манлайлан оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажиллахыг уриалсан юм.