Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS...
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 4908:2017/
2020-06-22

СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • MNS 4908:2017 Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны зургийн тэмдэглэгээ
  • MNS 5532:2016 Барилгын зураг. Мэдээлэл, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг багийн гишүүд хамтран хангасан байна.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Мэдээлэл холбооны сүлжээ /барилгын доторх болон гадна кабель шугам, антен цамхаг, тоног төхөөрөмж гэх мэт/-ний төлөвлөлт, зураг төслийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай /Угсралт суурилуулалтын чиглэлээр техникийн болон онолын мэдлэг, туршлага давхар эзэмшсэн бол давуу тал болно/,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи болон орос хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Мэдээлэл холбооны сүлжээ /барилгын доторх болон гадна кабель шугам, антен цамхаг, тоног төхөөрөмж гэх мэт/-ний  төлөвлөлт, зураг төслийн чиглэлээр баримт бичиг боловсруулах, орчуулах, судалгаа шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn