Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS...
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 5475:2005/
2020-06-22

СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • MNS 5475:2005 Хэт богино ба ультра хэт богино долгионы (VHF/UHF) газрын сүлжээний телевизийн өргөн нэвтрүүлгийн дохио/шуугианы харьцаа ба цахилгаан оронгийн хүчлэгийн зөвшөөрөх хэмжээ

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг багийн гишүүд хамтран хангасан байна.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Утасгүй холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Fргөн нэвтрүүлгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Радио өргөн нэвтрүүлгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, орчуулга, баримт бичиг боловсруулах ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn