Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн радио, телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд
Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийн талаар цахим хэлэлцүүлэг, хурлыг 2020 оны 03-р сарын 30-ны даваа гарагийн 15:00-с 17:00 цагт хийхээр төлөвлөж байна. Дэлхий дахинд шинэ төрлийн корона вирус (Ковид 19) тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан дээрх журмын танилцуулга, хэлэлцүүлэгийг видео хурал хэлбэрээр зохион байгуулж байна.
Видео хурал Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн төвийн болон орон нутаг дахь салбаруудын хурлын танхимд хийх болно.
Иймд орон нутгийн Өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, сувгийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн өөрийн аймаг дахь МХС ТӨК-ийн байранд очиж тус хуралд идэвхтэй оролцоно уу?
Та бүхэн дээрх хуулийн радио,телевизтэй холбоотой дараах заалтууд болон журмын төсөлтэй нэг бүрчлэн танилцаарай. Үүнд:
- 39-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа,
- 46-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаанд радио,телевиз ашиглах”
- 48-р зүйл” Хууль бус сурталчилгааг хориглох”
Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1-р заалт нь дээрх зүйл заалтуудын зөрчилд тооцох хариуцлага байгаа.
Журмын төслийг http://www.crc.gov.mn/k/30Z хэсгээс харна уу